Хүүхэд дайрч хөнөөсөн цагдааг шүүж байна

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 06

Яг одоо Эрүүгийн хэргийн анхан шатны 1 шүүхэд хүүхэд дайрсан цагдаагийн алба хаагчид холбогдох хэргийг шүүж байна. Сэлэнгэ аймгийн цагдаагийн алба хаагч Ц.Ууганбаатарыг эрүүгийн хуулийн 215.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журмыг зөрчсөн хэмээн буруутгасан байна. Шүүхээс түүнийг буруутай хэмээн үзвэл 3-5 жилийн хорих ялаар шийтгэх хуулийн заалттай аж. Уг хэргийг эргэн сануулахад өнгөрсөн оны есдүгээр сард Долоон буудлын замд Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын "СЭҮ 00-23" улсын дугаартай машин урсгал сөрж, хурд хэтрүүлэн яваад 12 настай охиныг дайрч, амь насыг нь хохироосон харамсалтай хэрэг гарсан юм.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
RR(124.158.111.19) 2015 оны 05 сарын 06

Tushaal ugch ursgal surj yavuulsan darga-d yamar hariutslaga tootsoh ve

0  |  0
R(185.26.182.31) 2015 оны 05 сарын 06

3-5 jil baidgiimuu tee?

0  |  0
Top