Дэлхийн банкны гүйцэтгэх захирлын айлчлал өнөөдрөөс эхэлж байна

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 15

Дэлхийн банкны гүйцэтгэх захирал, Дэлхийн банк группын Санхүү хариуцсан захирал Бертранд Бадре өнөөдөр манай улсад ирж байна. Тэрбээр манай улсад албан ёсны айлчлал хийж байгаа бөгөөд уг айлчлалын хүрээнд хувийн хэвшлийнхний төлөөлөлтэй уулзаж Дэлхийн банк групп Монголын хөгжилд үзүүлж байгаа дэмжлэгээ хэрхэн цааш үргэлжүүлэх талаар харилцан санал бодлоо хуваалцах юм. Мөн УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Сангийн сайд Д.Эрдэнэбат нартай уулзах аж. Мөн Дэлхийн банкнаас манай улсад хэрэгжүүлж байгаа төслүүдийн үйл явцтай танилцах бөгөөд тухайлбал тогтвортой амьжиргаа төсөл, Хөрөнгийн боловсролын хөгжил төсөл, Хөдөөгийн цахилгаан хангамжид сэргээгдэх эрчим хүчийг ашиглах төсөл, Олон улсын санхүүгийн корпорацийн дэмжлэгтэй хэрэгжиж байгаа салхин сэнсний "Салхит" төслийн үйл явцтай өөрийн биеэр танилцах юм байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top