”Шатдаг” Шангриллагаас төмөр унажээ

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 15

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт баригдаж байгаа Шангрилла-2 барилгаас төмөр унажээ. Азаар хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учраагүй байна.

 

Өндөөрс унасан 8 мм, 2.3 м урт нарийн арматур төмөр замын хөдөлгөөнд оролцож байсан "Land cruiser-200" маркийн автомашинд эвдрэл үүсгэжээ. Үүний улмаас БЗД-ийн иргэн Т-ийн автомашины баруун талын багана хонхойж, хаалганы борооны усны хаалт хагарсан байна.

Уг ослыг цагдаагийн байгууллагад шалгаж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ТӨРИЙН БАНК(150.129.143.247) 2015 оны 05 сарын 19

БОЛЬЁ ОО

0  |  0
Top