Гадаад паспортыг яаралтайгаар сунгаж, олгохгүй

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 15

Улсын бүртгэлийн ерөнхий газар /УБЕГ/ гадаад паспорт яаралтай шинээр авах, яаралтай сунгуулах үйлчилгээгээ түр хугацаанд зогсоожээ. Учир нь жил бүр хавраас зуны хооронд буюу 6-9 дүгээр саруудад УБЕГ-ын Гадаадад зорчих эрхийн бүртгэлийн хэлтсийн ачаалал нэмэгддэг. Мөн энэ жилийн хувьд ОХУ-д визгүй зорчдог болсон холбоотойгоор ачаалал бүр илүү нэмэгдсэн гэнэ. Хэдийгээр “яаралтай” сунгах үйлчилгээг түр хугацаанд зогсоосон ч гадаад паспорт олголт, сунгалтын үйлчилгээ хэвийн явагдаж байгааг онцолсон юм.Тун удахгүй яаралтай үйлчилгээ хэвийн горимондоо шилжинэ гэж УБЕГ мэдээллээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Л.О(81.200.55.252) 2015 оны 05 сарын 17

Найруулга ба дүрмийн алдаагүй зөв бичиж, зөв ярьж байгаач ээ! Гадаад паспортын хугацааг сунгана гэхээс биш паспортыг сунгахгүй шүү дээ.

0  |  0
зочин(112.72.6.86) 2015 оны 05 сарын 15

өнгөрсөн жилүүдэд хурдан г/паспорт гардаг байсан одоо хүнд сурталдаад юм бол хааж боодог болж дээ энэ байгууллага ч

0  |  0
Top