Худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэхэд сайн

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 17

Өнөөдөр аргын тооллын 2015 оны Тавдугаар сарын 17. Ням гараг. Билгийн тооллын XVII  жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн хаврын адаг  цагаан луу сарын 29. Адъяа гараг. Гоё хүүхэн одтой, 2 хар мэнгэтэй харагчин могой өдөр. Өдрийн барилдлага Арвидах. Шүтэн барилдлага Хуран үйлдэхүй. Өдрийн наран 5 цаг 28 минутад мандан, 20 цаг 33 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, хараал, жатхыг буцаах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top