Энэтэхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 17

Өчигдөр оронй Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Моди  албан ёсны айлчлал хийхээр манай улсад хүрэлцэн ирээд байна. Монгол Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой энэ жил тохиож байна.  Энэ ойн хүрээнд  хийж буй Нарендра Модигийн энэхүү айлчлал нь Энэтхэг Улсын Засгийн газрын тэргүүний хувьд манай улсад хийж буй анхны айлчлал юм.

Тэрбээр өнөөдөр 12 цагаас УИХ-ын хүндэтгэлийн чуулган дээр үг хэлнэ. Мөн айлчлалын үеэр хоёр улсын Ерөнхий сайд нар албан ёсны уулзалт хэлэлцээ хийхийн зэрэгцээ Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Н.Моди Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд нарт тус тус бараалхах юм.

Нарендра Моди 1950 оны есдүгээр сард Энэтэхэгийн Ваднагар хотод 7 хүүхэдтэй айлын гурав дахь хүүхэд болон мэндэлсэн. Бүр залуугаасаа л улс төр сонирхож  энэ талын мэргэжил эзэмшжээ.  Тэрбээр Ерөнхий сайдаар сонгогдохоосоо өмнө 2001 оноос эхлэн Гуджарат мужийн  сайд, Бхарат жаната намын тэргүүнээр ажиллаж байв. Түүний үед  Гуджарат мужийн эдийн засаг ихэд цэцэглэн хөгжсөн бөгөөд энэ талаараа олон түмний дэмжлэгийг  ихэд хүлээгээд байсан юм. 

Өнгөрсөн оны сонгуульд тэрбээр итгэл төгс ялалт байгуулж Энэтхэгийн Ерөнхий сайдаар сонгогдсон бөгөөд энэ хугацаандаа улс орныхоо эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлүүдээ тодорхойлж, амжилтын гараагаа эхэлчихээд байгаа нэгэн юм. 

Тэрбээр сошиал ертөнцөд 8 сая дагагчтай гэдгээрээ алдартай нэгэн бөгөөд гужарат хэл дээр шүлэг бичдэг, уламжлалт  веган хоолтон гэнэ. Түүнийг дэлхийн улс төрчид Ганди-гийн эрин үеийг зогсоосон хүн гэж нэрлэх нь ч бий.

Манай улсад  төрийн айлчлал хийх байгаа Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Моди Монгол Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанд үг хэлэхтэй холбогдуулан 2015 оны 5 дугаар сарын 17-ны ням гараг буюу өнөөдөр  12 цагаас Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан зарлаад байна.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top