Орон сууцуудын 86.7 хувь газар хөдлөлтөд тэсвэргүй гэсэн дүгнэлт гарчээ

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 18

Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хамаардаг Оюуны өмчийн газар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Стандарчлал хэмжилзүйн газар, Худалдан авах ажиллагааны газар, Онцгой байдлын ерөнхий газрын удирдлагуудтай сар бүр уулздаг уламжлалтай. Өнөөдөр тэрээр дээрх зургаан агентлагийн  үйл ажиллагааны тайланг сонсож, хууль эрхзүйн хүрээнд шинэчлэл хийх шаардлагатайг сануулаад, тодорхой яригдаж байгаа хуулийн төслүүдэд анхаарал хандуулж ажиллахыг хүсчээ.

Түүнчлэн газар хөдлөлт сэтгэл зовоож байна. 2015 он гарсаар 390 удаагийн газар хөдлөлт болсон байна.  Эмээлтийн хагарал, Хустайн хагарал Авдар уул, Шархайн Мөнгөнморьтын хагарал гээд зургаан газар байдаг юм байна. Эдгээр газруудад 6.5-7.5 баллын хүчтэй газар хөдлөлт болох төлөвтэй гэж мэргэжлийн байгууллагууд мэдээлсэн. Мэргэжлийн хяналтын газраас орон сууц, сургууль, цэцэрлэгүүдийн газар хөдлөлтөд тэсвэртэй эсэхэд шалгалт хийхэд сургууль цэцэрлэгийн 21-25 хувь нь тэсвэргүй, орон сууцны 86.7 хувь нь тэсвэргүй гэсэн нь санаа зовоож байна” гэжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top