Коммент: Хакухогийн нисгэсэн “цэнхэр шувууд” юуг өгүүлнэ вэ

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 20

Мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Хакухо М.Даваажаргалыг Монгол түмний бахархал болсон залуусын нэг гэдэгтэй хэн хүнгүй санал нэгдэх биз. Тэгвэл Японы мэргэжлийн сүмогийн бүх цаг үеийн дээд амжилтыг тогтоогоод байгаа их аварга маань жиргээний ертөнцийн идэвхтнүүдийн нэг юм. Түүнчлэн тэрээр бүхнийг сайн сайханд уриалсан, эрч хүчтэй байхыг сануулсан ёстой “Титэм үг”-нээс бүтсэн жиргээг дагагчиддаа хүргэж байдаг нэгэн юм. Тиймээс энэ удаагийн “Коммент” булангаараа түүний нисгэсэн эрч хүчээр дүүрэн “цэнхэр шувуудыг онцоллоо.

 Hakuho 69代横綱白鵬 . @Hakukho_69 · 2d2 days ago

  • Төрд зүтгэж байгаа хэн боловч энэ дөрвөн шаналанг санаж яваг. Ичих булчирхайгаа хатааж болохгүй.

Hakuho 69代横綱白鵬 . @Hakukho_69 · 2d2 days ago

  • Өндөр алба тушаалгүй гэж бүү чамлан шанал. Өндөр алба тушаалд суух хүн би мөн үү, биш үү гэж өөрийгөө чамлан шанал.

Hakuho 69代横綱白鵬 . @Hakukho_69 · 2d2 days ago

  • Эс тэгвээс нэн удалгүй албаны малгай чинь толгойдоо гангадаж, хүмүүст гологдон, гоочилогдоно.

Hakuho 69代横綱白鵬 . @Hakukho_69 · 2d2 days ago

  • Алба тушаалдаа тохирч дүйцэхүйц ухаан, чадвартай болохын төлөө цаг нартай уралдан өөрөө хичээх хэрэгтэй.

Hakuho 69代横綱白鵬 . @Hakukho_69 · 2d2 days ago

  • Алба тушаалтай хамт ирсэн хариуцлагаа умартаад бүхнээс илүүг чадагч, бүхнээс ухаантай царайлагч болчих нь инээдэмтэй бөгөөд ичгүүртэй.

Hakuho 69代横綱白鵬 . @Hakukho_69 · May 17

  • Аюултай хүнийг бид харсаар мэдсээр хамгийн нандин өр зүрхний итгэлээ өгч өөрсдийгөө төлөөлүүлэн төрд залдагаа эрхбиш бодмоор, ухаармаар.

Hakuho 69代横綱白鵬 . @Hakukho_69 · May 17

  • Ухаантан, мунхаг хоёрыг ялгаж салгаж тань! Түүнээс гадна “ухаантан болж харагдахыг хичээж байгаа мунхаг хүнээс аюултай нь үгүй” гэдгийг мэд.

Hakuho 69代横綱白鵬 . @Hakukho_69 · May 17

  • Энэхүү хязгаар үгүй тэнэглэлээс болж түмэн олон ч зовж зүдэрч байсан, төр улс ч доройтож мөхөж байсан гашуун сургамж харамсалтай нь элбэг.

Hakuho 69代横綱白鵬 . @Hakukho_69 · May 17

  • Яагаад гэвэл, “ухаан хязгаартай, тэнэглэлд хязгаар үгүй” гэдэг юм билээ.

Hakuho 69代横綱白鵬 . @Hakukho_69 · May 17

  • Үүнээс үүдэлтэй хохирлыг тооцвол манханы элсний тоо ширхэгт магад дөхөж очно. Цаг үетэйгээ хөл нийлүүлэх ухаантай жаахан ч гэсэн сортоотой бай.

Hakuho 69代横綱白鵬 . @Hakukho_69 · May 17

  • Цагийн юмыг цагт нь хийлгэхгүй нэг хэсэг нь араас нь чангаан угзарч, нөгөө хэсэг нь урагшлах зам дээр нь тас хөндлөн хэвтэж тэнэглэнэ.

Hakuho 69代横綱白鵬 . @Hakukho_69 · May 17

  • Харин бидний үед цаг үеийнхээ замд тээглэдэг тэнэгүүд эднээс цөөнгүй тоологдох болсон нь өнөө цагийн эмгэнэл, гай гамшиг.

Hakuho 69代横綱白鵬 . @Hakukho_69 · May 17

  • Яана гэхэв, ийм хүмүүс аль ч цаг үед байсан, одоо бүр ч олон байгаа, ирээдүйд тоо нь цөөрөх ч байсаар байна гээд нүдээ аньж, хэлээ хазаад орхиё.

Hakuho 69代横綱白鵬 . @Hakukho_69 · May 16

  • Хөх царайтай хөдсөн дээлтэй хөдөө талын хөрслөг ардууд дээдсийнхээ яндашгүй, дундаршгүй ухааныг өвлөсөн ирээдүйгээ төсөөлөх ухаантнууд байжээ.

Hakuho 69代横綱白鵬 . @Hakukho_69 · May 16

  • Улсын анхдугаар их хурлын төлөөлөгчид угтан ирж буй улирлын өнгийг таньж, аясыг дагаж, улсынхаа түүхэнд цоо шинэ хуудсыг нээж өгсөн.

Hakuho 69代横綱白鵬 . @Hakukho_69 · May 16

  • Аугаа хүн хожмын өдөр, ойлгох үеийнхэн ирэхэд мартагнан бүдгэрсэн байсан нэр төр нь тодрон тодорсоор үдшийн гялаан, үүрийн цолмон мэт гэрэлтэнэ

Hakuho 69代横綱白鵬 . @Hakukho_69 · May 16

  • Аугаа хүнийг цаг үеийнхэн нь төдийлөн ойлгодоггүй, ойшоодоггүй, олж харахыг ч хүсдэггүй. Ойлголоо, ойшоолоо ч буруу талаас нь өөнтөглөдөг.

Hakuho 69代横綱白鵬 . @Hakukho_69 · May 16

  • Одоо цагт эрин үеэсээ түрүүлсэн аугаа их хүн мэр сэр бий л байх. Тэд олон хар шувуун дундах ганц хоёрхон цагаан шувуу мэт ялгарч харагдана

Hakuho 69代横綱白鵬 . @Hakukho_69 · May 16

  • Зальтай хүн тухайн үеийнхээ ёс журмыг ашиглахыг хичээдэг. Тэнэг хүн цаг үеийнхээ замд тээглэдэг” гэнэ.

Hakuho 69代横綱白鵬 . @Hakukho_69 · May 16

  • “Аугаа их хүн эрин үеэсээ түрүүлж явдаг. Ухаантай хүн ямар ч замд цаг үетэйгээ хөл нийлүүлдэг.

Hakuho 69代横綱白鵬 . @Hakukho_69 · May 16

  • “Буй байдалдаа сэтгэл хангалуун явья гэвэл чамаас хэцүү нөхцөлд байгаа хүмүүстэй амьдралаа харьцуулчих”.

Hakuho 69代横綱白鵬 . @Hakukho_69 · May 16

  • Хүн бүр байгаа байдалдаа сэтгэл хангалуун байж, түүнээсээ алхам алхмаар урагшилж, аажим аажмаар дээшлэх эр зориг, эрмэлзэл тэмүүлэлтэй байх хэрэгтэй.

Hakuho 69代横綱白鵬 . @Hakukho_69 · May 16

  • Бүх хүн амжилт ололтын оргилд цойлж, амьдралын зам нь гэрэл цацарч явахгүй ээ, мэдээж.

Hakuho 69代横綱白鵬 . @Hakukho_69 · May 16

  • Залхуу хүний амьдралын зам намагт вааглах мэлхийнийхтэй төстэй.

Hakuho 69代横綱白鵬 . @Hakukho_69 · May 16

  • Сүү шиг цагаан сэтгэлтэй, тэгээд сүү шиг уян налархай байгтун.

Hakuho 69代横綱白鵬 . @Hakukho_69 · May 16

  • Агшин бүр авхаалжтай байж чаддаггүй хүмүүс л эргэн тойрондоо зохиомол хана хэрэм босгож, тэрэн дотроо нойрмоглож үүрэглэж сууна.

Hakuho 69代横綱白鵬 . @Hakukho_69 · May 16

  • Амьдралын замаа засахдаа авхаалжтай сэргэлэн, ажиг мэдрэмжтэй бай.

Hakuho 69代横綱白鵬 . @Hakukho_69 · May 15

  • Зүрх сэтгэлээсээ шийдсэн шийдэл авьяас чадварын охин тэнгэрийн онгод хүчийг шингээж авдаг болохоор эргэлзээгүй биелнэ.

Hakuho 69代横綱白鵬 . @Hakukho_69 · May 15

  • Ямар нэг зүйлийг хийе бүтээе гэж зориглон шийдсэн хүн олон тооны саад бэрхшээлийг итгэлтэйгээр сөрж туулан давж, зорьсондоо нүүр бардам хүрдэг.

Hakuho 69代横綱白鵬 . @Hakukho_69 · May 15

  • Аймхай эргэж хургасан хүн эхнээсээ л үүнийг хийх бололцоогүй гээд бодчихдог тул зорьсондоо хүрч чадалгүй мохдог. “Зориг байгаа газар зам нээгддэг.

Hakuho 69代横綱白鵬 . @Hakukho_69 · May 15

  • Замаа бүтээхэд эр зориг чамд гайхамшигтай тус болно. Зүрх зоригтой хүн шиг хувьтай хүн үгүй.

Hakuho 69代横綱白鵬 . @Hakukho_69 · May 15

  • Харин “олж чадахаасаа дээгүүр зүйлийг л эрж хайж явах” нь ухаантай хүний үйлдэл.

Hakuho 69代横綱白鵬 . @Hakukho_69 · May 15

  • Толгодын цаана зовлон отож инээдэн цаана нулимс нуугдаж цэцгэн цаана өргөс арзайдаг гэдгийг таньж ухааран хувь зохиолын хамгийн сайханд тэмүүл.

Hakuho 69代横綱白鵬 . @Hakukho_69 · May 15

  • Амьдралд сэтгэлээ бэлдэж чадсан нөхцөлд амьдралд чинь тохиож болох аагим халуун ган гачиг ч, хахир хүйтэн зуд ч чамайг сөхрүүлж дийлэхгүй.

Hakuho 69代横綱白鵬 . @Hakukho_69 · May 15

  • Тиймээс таатайд нь уягдахгүй, таагүйгээс нь дөлөхгүй амьдралыг иж бүрнээр нь хүлээн авч туулах сэтгэл зүйн бэлтгэлтэй бол.

Hakuho 69代横綱白鵬 . @Hakukho_69 · May 15

  • Амьдралын замыг амар хялбараар төсөөлж болохгүй. Хүний амьдрал гэдэг сайн муу нийлж сав дүүрдэгтэй л адил юм.

Hakuho 69代横綱白鵬 . @Hakukho_69 · May 15

  • Өдөр тутмын амьдралдаа хэрэглэж, хэрэгжүүлэх тийм мэдлэг чиний замыг гэрэл гэгээ болон гийгүүлнэ.

Hakuho 69代横綱白鵬 . @Hakukho_69 · May 15

  • Замаа бүтээхэд чинь мэдлэг хэмээх их хүч чамд туслана. Гэхдээ хуурай хусран мэдлэг хэнд ч хэрэггүй.

Hakuho 69代横綱白鵬 . @Hakukho_69 · May 14

  • Сайн бүхний дур зорго нь оюун ухаан оройн дээд чимэг болон хүндлэгдэж, үнэний амт шимт, эрх чөлөөний баяр баяслаар халгиулна.

Hakuho 69代横綱白鵬 . @Hakukho_69 · May 14

  • Сайн сайхныг хөөцөлдөхөөр зүглэж чиглэсэн дур зорго амжилт бүтээл, алдар хүндийн индэр рүү чамайг хөтөлнө.

Hakuho 69代横綱白鵬 . @Hakukho_69 · May 14

  • Мод цэцэглэхийн тулд эх дэлхийн газар шороонд үндэслэх учиртай. Хүн цэцэглэхийн тулд дур зоргоо зөв зүгт залах ёстой.

Hakuho 69代横綱白鵬 . @Hakukho_69 · May 14

  • “Ямар ч бодож санах зүйлгүйгээр, ёс зүйгүйгээр зугаа цэнгэлд автсан хүмүүсийн амьдралд үнэ цэнэ гэх юм байдаггүй”.

Hakuho 69代横綱白鵬 . @Hakukho_69 · May 14

  • Хүний шунал тачаал цадигаа алдахаар сэтгэлийн сайхнаа гээж адгуус болох осолтой.

Hakuho 69代横綱白鵬 . @Hakukho_69 · May 14

  • Атаа жөтөө шунал тачаал мунхарлын хар хорыг сэтгэлдээ бүү тариал Муу үр хурдан соёолдог Муу үр нэгэнт соёолсон бол дарж авахад бэрх болно.

Hakuho 69代横綱白鵬 . @Hakukho_69 · May 14

  • Зугаа цэнгэлд чиглэсэн дур зорго богино хугацааны дотор чөтгөр шулмын мөн чанарт хувилж оюун ухаан нь түүний боолын боол болон дарлагддаг.

Hakuho 69代横綱白鵬 . @Hakukho_69 · May 14

  • Дур зоргыг зөв тал руу хандуулах уу, буруу тийш залах уу гэдэг нь хүн бүрийн өөрөө хариуцан шийдэх асуудал.

Hakuho 69代横綱白鵬 . @Hakukho_69 · May 14

  • Дур зорго хэнтэй ч хуваалцахгүйгээр насан туршда төгс өмчилж чадах цорын ганц өв хөрөнгө юм. Түүнийгээ хааш нь залж, юунд зарцуулах нь чиний эрх.

Hakuho 69代横綱白鵬 . @Hakukho_69 · May 14

Ялангуяа залуу хүний дур зорго ёстой л 4 зүг 8 зовхист тэмүүлэн тэлүүлэнэ. Замаа бүтээхэд дур зоргоо зөв залах нь онцгой чухал үүрэгтэй.

Hakuho 69代横綱白鵬 . @Hakukho_69 · May 14

  • Дур зорго дөнгөж сургаж эхэлж байгаа эмнэг үрээ шиг зүг чиггүй, хамаа намаагүй, хар хурдаараа цойлон урагшлах гээд байдаг.

Hakuho 69代横綱白鵬 . @Hakukho_69 · May 14

  • Та бүхэн өөрийнхөө төлөө, амжилтын төлөө, түүх бүтээхийн төлөө дээд зэргийн хичээл зүтгэл гаргаж шавхагдашгүй эрч хүчээ дайчлан ашигла.

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(122.201.24.107) 2015 оны 06 сарын 08

Их уншиж, тунгаадаг ухаантай аварга байна. Сайхан сайхан монгол үгс ашигласан байна. Үг үнэн байхаараа хүчтэй. Баярлалаа. Олон талаараа сайны үлгэр жишээ болсон сайхан аваргадаа улам их амжилт хүсье.

0  |  0
zochin(112.72.13.129) 2015 оны 05 сарын 23

Hakuho mon ch yum uu? Xen medlee. Jirgeed suuj baix zav garax uu?

0  |  0
kkkkk(108.247.248.150) 2015 оны 05 сарын 21

halit yaruu nairag mairag orolddog boloo iy daa.

0  |  0
Баттүшиг(183.177.98.26) 2015 оны 05 сарын 21

Манай анхны Ерөнхийлөгч Очирбатыг хар .Үндсэн хуулийн цэц,Ашигт малтмалын дунд алцганасан нэг учир нь олддоггүй хүнд гар,Багабаньд гэдэг хүн төрийн өндөр алба хашиж байх үедээ санаагүй юмаа одоо санаж үзэглэсэн түүндээ Титэм үг гэж нэр хайрласан,хааяа намын хурал дээр харагдсан нууц ноёнтон,Энхбаяр хүү илүү харж билүү долоож байгаад сүйдсэн эр,Элбэгээ хүү уран донгодоод хаана газардахаа мэдэхгүй яваа,эрх мэдлээ буруу зөв ашиглаж олонд хараагдсан эр яана даа хөөрхий монголын минь хувь заяа.Хакухо аваргаас дор сэтгэгч нарыг яавал зохилтой вэ?Ард түмээн.

0  |  0
Нацаг(183.177.98.26) 2015 оны 05 сарын 21

Гадны нэг орны их спортод тухайн орных нь хүү гаргаагүй амжилт гарган ,монголын нэрийг дэлхийд гайхуулж байх хугацаандаа дээрх агуу үнэн үгийг туурвиж ,сэтгэж олны хүртээл болгож байдаг энэ мөн ухаантан хүнээ. Манай төрд олон жил өндөр алба хашсан хүмүүс уншиж өөр дээрээ эргэцүүлэн бодооч.Сүүлийн 25 жилийн ихэнхэд төр барьж ирсэн манай энхрий хайрт МАН,АН-ын нөхөд ичиж үхээч.Яг та нарыг хэлсэн байгаа биздээ.

0  |  0
Намсрай(183.177.98.26) 2015 оны 05 сарын 21

Монголын төр,Их хуралд ихэнх насаа дуустал сууж бүхнийг би мэддэг,миний хийсэн боловсруулсан хууль,төрийг би тулдаа өдий зэрэгтээ байлгаж ирсэн гэж цээжээ дэлддэг одоо ч их хуралд янз бүрийн аргаар шургалсанаар байгаа мэргэн удирдагч,төрийн түшээд хэмээх луйварчид Хакухо-гийн энэ сургамжит үгийг цээжилж аваад зодгоо тайлсан нь дээр.Титэм үгийн мастер хэмээх Багабаньд гуай бас уншиж үз.Заавал төрд том алба хашсан хүн өндөр алба хашиж байх үедээ санаанд нь ороогүй байсан зүйлээ одоо үзэглэж өнгөрсөн борооны хойноос цув нөмөрч суудгаа болих хэрэгтэй

0  |  0
Буяннэмэх(112.72.13.200) 2015 оны 05 сарын 21

Талын баатар хүү уудам тэнгэр шиг саруул ухаантай өвгөдийн алтан сургаал шингээсэн үнэн үг бичсэнийг олж харсандаа мэлмий баяслаа.

0  |  0
mgl(49.0.135.2) 2015 оны 05 сарын 20

amjilt husye.

0  |  0
Монгол зочих(150.129.142.78) 2015 оны 05 сарын 20

Хакухо аварга маань сайхан, зөв бодолтой хүн байна. Чамд улам их өндөр амжилт хүсэн ерөөе. Хакухо аваргын дээр өгүүлж буй бодол, санааг иа аварга Дагвадорж маань сайтар уншин танилцаж оюундаа тунгаан бодож, ажилдаа мөрдлөг болгоосой.

0  |  0
xxxx(180.56.111.171) 2015 оны 05 сарын 20

ene hudlaa acount shdee yag jirgej haragdaach

0  |  0
хххх(202.72.246.106) 2015 оны 05 сарын 20

Хакухо аврага маань сайхан өөдрөг сэтгэлтэй хүн байна даа

0  |  0
jagi(150.129.140.108) 2015 оны 05 сарын 20

Jinhene avarga gej davaajargaliig l helne.

0  |  0
Top