Нийтийн тээврийнхэн бүгд ажил хаяна

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 22

“Автобус 1”, “Автобус 2”, “Автобус 3” компанийн нийт ажилчид буюу одоогийн Зорчигч тээврийн нэгтгэлийн ажилчид цалингаа нэмэгдүүлэхийг шаардан ирэх даваа гаригт буюу энэ сарын 25-ны 06.00 цагт нийтээр ажил хаялт зарлахаар болжээ.

Учир нь жолооч, кондукторууд ажил олгогчдоос “Авто тээврийн салбарын хамтын тарифын хэлэлцээр”-ийг биелүүлэхийг шаардаж байгаа. Энэхүү хэлэлцээрт одоогийн авч байгаа 450 мянган төгрөгийн үндсэн цалинг 880 мянган төгрөг болгохоор тусгасан байна.

Энэ хэлэлцээрийг өнгөрсөн 2013 онд баталсан ч өдийг хүртэл биелүүлээгүй гэнэ. Тиймээс ажил хаялт зарлахаар болжээ. Ажил хаялтад нийтийн тээврийн том оврын автобусын ажиллагсад бүгд оролцох юм байна. Тэд өнөөдөр хугацаагүй ажил хаяхаар шийдвэрлэсэн талаар мэдээлэл хийхээр болсон байна.  Тус хэвлэлийн бага хурал өнөөдөр буюу энэ сарын 22-ны өдрийн 12:00 цагт Монголын үйлдвэрчний эвлэлийн хорооны дөрвөн давхрын зааланд болох аж.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.21.106.117) 2015 оны 05 сарын 23

avtobusaa tseverleed jolooch ni tamhi tatahgui konduktor ni aashaa zaschihaad ulsaas mungu neheech

0  |  0
Агваан(202.179.15.237) 2015 оны 05 сарын 22

За наад муу му том оврын автобусны жолооч, кондуктор гээд ёстой нэг малнууд ажлаа хаяж л байг, тэгвэл микрогоо ахиухан явуулчих, тэхээр муусайн бүдүүлэг хогнууд бүгд турж үхвэл туйлаас баярлана

0  |  0
irgen(112.72.13.94) 2015 оны 05 сарын 22

ta nar ajil hiij yadgiin,ta nar yavahgui bol irgen hunii huvid bayartai baina.bitgii yav.

0  |  0
Top