Өдрийн зурхай: Үс засуулахад тохиромжтой

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 23

Үс засуулбал: Эд,мал арвижна.

Наран ургах, шингэх: 05.22-20.38

Барилдлага: Түлэх 

Шүтэн барилдлага: Авахуй 

Суудал: Хий

Аргын тооллын 5 сарын 23, Санчир гараг. Билгийн тооллын 5, Найралт эх одтой, шарагчин гахай өдөр. Өдрийн наран 5 цаг 22 минутад мандан, 20 цаг 38 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, сүм дуганыг сэргээх, нялхасын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, гөлөг тэжээх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top