Бааварт 1.6 жилийн хорих ял оноожээ

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 28

Өчигдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд "Дижитал" хамтлагийн дуучин Баавар буюу Ш.Батбаяр, Бадрал, Манлайжаргал нарт холбогдох хэргийн шүүх хурал болж шийдвэрийг гаргасан байна.

Шүүхээс Бадралд 3.1 сар баривчлах ял, Ш.Батбаярт 1.6 жил, Манлайжаргалд 3.6 жилийн хорих ял оноосон байна.

Тэдэнд Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 192.1 буюу Мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалсан, 230 дугаар зүйлийн 230.1 буюу Төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь болон олон нийтийн байцаагчийг хэв журам сахиулах үүргээ биелүүлж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцсэн буюу хүч хэрэглэхээр заналхийлсэн, түүнчлэн хууль бус үйлдэл хийлгэхээр албадсан зүйлээр эрүүгийн хэрэг үүсгэсэн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top