Ажилд ороход амархан боллоо

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 28

Ажил хайсан залуус, ажилчин олдохгүй байгууллага гэсэн  хоёр талд  манай нийгэм хуваагдчихсан гэхэд хэтрүүлэг болохгүй биз ээ. Монгол улсад бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 2013 оны байдлаар 35.2 мянга байна.  Ойрын таван жилийн дундаж нь 38-40 мянгын хооронд хэлбэлздэг. Гэтэл албан байгууллагуудад ажиллах хүч хомс, чадварлаг боловсон хүчин олдохгүй байна гэх асуудлууд яригдсаар л байна. Харин энэ асуудлыг шийдвэрлэх, аль ч талд ашигтай, хамгийн хялбар арга бол хөдөлмөрийн  зуучлал юм. Тэгвэл  Монголын мэдээллийн тэргүүлэгч сайтуудын нэг  www.zindaa.mn нь өөрийн шинэ булан болох job.zindaa.mn сайтыг албан ёсоор нээлээ. Энэ сайт нь ажил олгогчдод ашиглахад амар, хэрэглэхэд хялбар, зарын цацагдах цар хүрээ, хүртээмж өндөр учраас тогтвортой үйл ажиллагаа явуулж буй дийлэнх байгууллагууд ажлын зараа тавьж эхлээд байгаа юм.
Мөн хэрэглэгч анкетынхаа нууцлалд тохиргоо хийн өөрчлөх боломжтой.  Товч дурдвал: нээлттэй төлвийн CV-г сонгоход таны мэргэжилтэй ижил ажлын байр зарлахад хүний нөөцийн ажилтнуудын хайлтын системд орно.  Үүний яг эсрэг болох хязгаарлагдмал тохиргоо нь ажлын байраа солих хүсэлтэй, хараахан хуучин ажлаасаа гараагүй байгаа хүмүүст зориулагдсан нууцлал өндөртэй хэлбэр юм. Харин та ажилд орчихсон тохиолдолд идэвхгүй болгох зэрэг олон шинэ технологийг энэ зах зээлд нэвтрүүлж, улам боловсронгуй болгосноороо бусдаас давуу талтай  болжээ.
Түүнчлэн ажилд ороход зориулагдсан бүх төрлийн зөвлөгөө, сорил, тест зурхай зэрэг олон сонирхолтой мэдээллүүдийг www.job.zindaa.mn -ээс унших боломжтой аж. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top