Цахилгааны мөнгийг төлөхгүй, иргэдийг хохироож байна

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 28

"Ургах наран" хорооллыг барьсан компаниас болж иргэд найм хоног тоггүй байгаа аж. Өөрөөр хэлбэл тус хорооллыг барьсан “Blue Sky Partners” компани нь 2014 оноос хойш цахилгааны мөнгөө төлөөгүй байгаа бөгөөд нийт 140 сая төгрөгийн өрийг үүсгээд байгаа аж. Тиймээс "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ХК-иас сүүлийн арга хэмжээ буюу тог таслах арга хэмжээг авсан байна. "Ургах наран" хорооллын иргэд цахилгааныг нь тасалсан асуудлаар "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ХК-д удаа дараа гомдол гаргасан бөгөөд тус хорооллын хувьд зөвхөн “Blue Sky Partners” компани иргэдээс цахилгааны мөнгийг хураан авч, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК-д тушаадаг байна. Тиймээс энэ асуудлыг барилга барьсан компани л шийдэх бололтой.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top