Машины татвар хураагчид Чингисийн талбайд ажиллана

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 29

Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/143 тоот захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг автомашины татвар, төлбөр хураах ажлыг 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс эхэлж зохион байгуулсан. Нийслэлийн хэмжээнд авто тээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах нэг цэгийн үйлчилгээ нийт 21 байршилд ажиллаж байна. Энэ 21 байршлийн нэг болох Дүнжингарав худалдааны төв дээр төвийн 6 дүүргээс нэмэлт цэгүүд байршин амралтын өдрүүдэд уртасгасан цагаар ажиллаж байна. Татвар төлөх хуулийн хугацаа 06 дугаар сарын 01-нээр дуусна. Хуулийн хугацаа дуусахад 02 хоног үлдлээ. Улаанбаатар хотын Ерөнхий менежер Б.Бадрал даргаар ахлуулсан ажлын хэсэг өчигдөр буюу 2015 огны 05 дугаар сарын 28-ны өдөр хуралдлаа. Ажлын хэсгийн даргаас өгсөн үүргийн дагуу 05 дугаар сарын 30,31-ний өдөр буюу бямба, ням гарагт Чингисийн талбайд төвийн 6 дүүргээс нэмэлт цэгүүд байрлуулан 10.00-17.00 цагийн хооронд татвар хураалтын ажлыг эрчимжүүлсэн байдлаар явуулахаар боллоо. Улаанбаатар хотын Замын цагдаагийн газраас Чингисийн талбайд татвараа төлөхөөр ирсэн жолооч нарын машины зогсоолд зохицуулалт хийж ажиллана. Татвар хураалтын ажил ачаалал багатай, иргэдэд хүндрэлгүй явагдаж байгаа учираас хугацаандаа татвараа төлнө үү. Хэрэв заасан хугацаанд татвараа төлөөгүй тохиолдолд Замын цагдаагийн алба нь өөрийн эрх хэмжээ, хуулийн хүрээнд авто тээврийн эзэмшигчдэд хариуцлага тооцож, 06 дугаар сарын 01-нээс хойш замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top