Хүүхдийн зуслангийн үйл ажиллагааг түр хойшлууллаа

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 30

Улаанбурхан өвчний дэгдэлт нэмэгдсээр байгаатай холбогдуулан хүүхдийн зуслангуудын үйл ажиллагаагаа эхлэх хугацааг түр хойшлуулахаар болжээ. 

 Өчигдрийн байдлаар улсын хэмжээнд Улаанбурхан өвчний 9655 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн байна.  Өвчний дэгдэлт өдөр бүр нэмэгдсээр байгаа бөгөөд нийт сэжигтэй тохиолдлын 90 орчим хувь нь 9 сараас доош насны хүүхдүүд байсан.

 Харин өдгөө 15-24 насны оюутан, сурагчид өвчлөх болжээ. Тиймээс олон нийтийг хамарсан нэгдсэн арга хэмжээ зохион байгуулахгүй, оролцохгүй байх, хүүхдийн зуслангийн үйл ажиллагааг түр хойшлуулахыг Эрүүл мэндийн яам, НЭМХ-ээс анхааруулав. Түүнчлэн дархлаажуулалтын хугацааг ч мөн сунгасан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top