Тамхины хуулийг зөрчиж байна гэв

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 30

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар хамтран тамхины хууль бус худалдаатай тэмцэх, урьдчилан сэргийлэх, иргэдийг эрсдлээс хамгаалах зорилгоор энэ сарын 27-ны өдөр төлөвлөгөөт бус шалгалт хийжээ.

Хяналт шалгалтад төвийн зургаан дүүрэгт үйл ажиллагаа явууулдаг 45 аж ахуйн нэгж, 389 иргэнийг хамруулсан байна. Зөвшөөрөлгүй цэгт тамхи худалдах зөрчил нийтлэг байгаа нь илэрсэн бөгөөд орон сууц, сургуулийн ойролцоох хүнсний дэлгүүр, түргэн үйлчилгээний цэг болон гар дээрээс ширхэглэн худалдаж байгаа нь тогтоогджээ.

Шалгалтын явцад 1053 хайрцаг тамхи хураан авч улсын орлого болгон, дөрвөн аж ахуйн нэгж, 22 иргэнд гурван сая гаруй төгрөгийн торгууль ногдуулсан байна.

Маргааш буюу тавдугаар сарын 31-нийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага “Тамхины хууль бус худалдаалалттай тэмцэх өдөр” болгон зарласан юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
arhag tamhichin(103.26.195.34) 2015 оны 05 сарын 31

Bitgii balait gej heleh bn

0  |  0
Top