Хоёр зуслангийн үйл ажиллагааг хориглов

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 23

НЗДТГ, Улаанбаатар хотын цагдаагийн газар, Нийслэлийн хүүхэд, гэр бүл хөгжлийн газар, НМХГ хамтран нийслэлийн ногоон бүсийн 20 зусланд шалгалт хийж, хоёроос бусдад нь зөвшөөрөл олгожээ. Нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн газарт энэ жил 20 зуслан үйл ажиллагаа явуулах саналаа ирүүлсэн байна. Саналын дагуу Нийслэлийн таван байгууллагын төлөөллөөс бүрдсэн баг зуслангуудад шалгалт хийжээ. Шалгалтаар Сэлбэ, Өгөөмөр зуслангийн үйл ажиллагаа эхлэхийг хориглож, 18 зусланд үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгожээ. Хориг тогтоосон зуслангуудаас хүүхэд хүлээн авахад бэлэн биш, орчин нөхцөл чанарын шаардлага хангаагүй гэх мэт зөрчил илэрсэн байна. Эрх олгосон зуслангууд үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд эрхийн бичгийн үнэ1 60-175 мянган төгрөг байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top