Баячууд нь Төв аймаг дахь шинэ хот уруу нүүж, ядуус нь Улаанбаатартаа үлдэнэ

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 23

Улаанбаатарчууд бид газарзүйн байрлалаар аяган дотор амьдардаг улс. Эргэн тойрон уул, нуруудаар хүрээлүүлж, гол дахь хонхор хэсэгт нь орших Улаанбаатарыг асар том аяган дотор аж төрж буй улстай зүйрлэмээр. Анх 500 мянган хүний багтаамжтай гэгдэн байгуулагдсан нийслэл Улаанбаатар өдгөө 1,3 сая иргэнтэй болж, хүн амаа багтаах чадваргүй болжээ. Мэдээж хүн амын ихэсч, нягтаршихын хэрээр агаар, хөрс, усны бохирдол нэмэгддэгийн жишгээр Улаанбаатарт өдөр ирэх тусам хүн битгий хэл адгуусан амьтад хүртэл байж суухын аргагүй болж байна.

Энэ зуур баячууд хотоос зайдуу амьдарч, үр хүүхдүүдээ гадаад уруу цөлж, өөрсдөө болж өгвөл өвлийг өөр оронд өнгөрүүлдэг болоод удав. Тэгвэл Хүнс, хөдөө аж ахуйн яамны сайд асан Х.Баттулга Их Майдар төслийн хүрээнд  Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Зүрх уулын энгэрт 200 мянган өрхтэй эко хот барихаар хэдийнэ ажилдаа орсон бөгөөд энэ хотод баячууд амьдрах нэгэнт тодорхой болсон зүйл. Монголын хүн амын 10 орчим хувь нь баян, үлдсэн 90 гаруй хувь нь ядуус. Мэдээж эдгээр баячууд Улаанбаатарын ойр орчимд тансаг харшдаа тухалдаг бөгөөд бүгд бие биенээ таньдаг найз нөхөд, хамаатан садан, худ ураг, тэдгээрийн эцэг эх, үр хүүхдүүд. Өөрөөр хэлбэл, тэдгээр 200 мянган өрх нь нөгөө 10 орчим хувь аж. Мөн ч тооцоотой гаргасан байгааз. Улаанбаатар хотоос 50 км-ийн зайд орших уг хотод баячуудыг тухлуулахын тулд хажууд нь буюу Хөшигтийн хөндийд дэлхийн стандартад нийцсэн Олон улсын нисэх онгоцны буудал барьж байгаа. Мөн тэдний таалалд нийцэх бүхнийг Майдар эко хот болон Их Майдар цогцолборт багтаасан юм. Эко хот гэж нэрлэсний учир тэнд дандаа дээд зиндааныхан амьдарч, цэвэрхэн оршин суух гэнэ.

Ямартай ч, тун удахгүй Улаанбаатраас баячууд энэ хот уруу нүүж, дээр дурдсанчлан аяга шиг газарзүйн байршлаа бодолцолгүй салхин дээрээ буюу аяганыхаа амсараа тойруулан байршуулсан хогийн цэгээсээ хордож, өвөл нь хүйтэн жаварт дарагдсан нүүрсний утаа гарах гарцгүйгээр дээрээсээ даруулдаг буруу зохион байгуулалттай үхлийн хот Улаанбаатараас нүүж, ядуучуудаа орхих нь дээ. Үүнээс гадна аль өнгөтэй өөдтэй болгоныг “Майдар” хот уруу зөөхөөр болсон бөгөөд үүний нэг нь Лондонгоос авчирч буй “Чингис хаан” баримал юм. Юутай ч, энэ бүхний эцэст Монгол Улсын Засаг захиргааны төв Майдар эко хот уруу нүүж, Улаанбаатар Налайх шиг орхигдсон хот болох вий дээ.

Сэтгэгдэл ( 20 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
хүн(103.229.121.132) 2015 оны 06 сарын 24

Зөвшдээ.УБ хот угаасаа чигжирч багтарч үхэх гэж байна.Аандаа тэо хотхоныг тойроод гэр хороололынхон шавна! :-@ (*) :-j

0  |  0
Me(103.229.122.182) 2015 оны 06 сарын 24

Commentuudiig unshlaa, mongolchuudiin tarhiig tiim amarhan ugaadag tsag ungurch, ataarhagchid ugui bolj, hugjil tsetsegleld oirhon bgan bna. Bayachuud l geh yum ene ulsiin irged, gadniihan bidniig salgaj harahgui shte. Bayan hun bolgoniig hulgaich gej harahaa bolitsgooyo. Uls turd orood bayajsanguud bol yahav dee, hunii uiliin ur hetsuu shte.

0  |  0
Зочин(202.126.91.90) 2015 оны 06 сарын 24

Ганц хадаас хадаж үзээгүй, баялаг бүтээж үзээгүй хүмүүс дураараа бичих юм. Юм хийж буй нэгнээ дэмжихийн оронд ингэж атаархаж, муулж, хийж буй ажлыг нь зогсоох, мохоох гэсэн увайгүй үйлдлээ зогсооё. Хот байгуулна, барилга байшин барина гэдэг амаргүй. Олон зуун хүний хөлс хүч шингэдэг юм. Баялаг бүтээж буй бүтээн байгуулагч нараа дэмжицгээе.

0  |  0
Зочин(202.126.91.90) 2015 оны 06 сарын 24

Танай сайт юу бичээд байна аа. Төслийн утга, агуулгыг ойлгоогүй байж дураараа бурахаа боль. Шинэ нисэх онгоцны буудлын эргэн тойронд яваандаа хотжилт үүснэ. Гэхдээ одоо дэлхийн аль ч улсад шинэ хот байгуулахдаа ЭКО СИТИ загвараар байгуулдаг болсон. Тэр жишгээр л энэ хотыг байгуулж УБ хотын төвлөрлийг сааруулж, хөдөөнөөс хот руу орж ирж буй нүүдлийн зарим хэсгийг Майдар Эко сити рүү шилжүүлэх гэсэн санаа. Түүнээс биш УБ-ын баячуудад зориулсан хот биш. Баян хүн хүнд хэрэгтэй бүх юм байгаа газар л амьдарна. Майдар хот бол ирээдүйн жишиг хотын шинэ санаа шинэ төлөвлөлт.

0  |  0
ард(103.229.120.64) 2015 оны 06 сарын 24

дэлбэрээсэй тэр нь 3 хан сая ард түмнийг хувааж ялгаж гадуурхаж хагаралдуулж байгаа тэнд атомын бөмбөг хаях хэрэгтэй

0  |  0
зочин(103.229.120.64) 2015 оны 06 сарын 24

хм

0  |  0
vvv(202.21.106.127) 2015 оны 06 сарын 24

Boldog bol saihanl yum hurdan blosoisodo amjilt bi ochij amidarmar bna engiin irgen

0  |  0
Z(172.56.41.152) 2015 оны 06 сарын 24

Zindaagiihan heniig demjeed bnaa, hugjluu bodohgui hoish n changaasan, teneg humuust zoriulsan shal hereggui ium bichsen bn. Daguul hot bosgohgui bol Ulaanbaatartaa bagtaj shingehee bailaa.

0  |  0
Z(172.56.41.152) 2015 оны 06 сарын 24

Yamar teneg n iim balai iumiig bichdeg bnaa hehe, heleh ug alga.

0  |  0
Zochin(31.33.41.104) 2015 оны 06 сарын 23

Battulga barah uu itgehgui bn bas nuguu tumur zamiin dalan chig ym boloh baih daa

0  |  0
төв(180.149.78.27) 2015 оны 06 сарын 23

Нийслэл хотоо одоо өөр аймагт байгуулаач ээ... хархориндоо ч юм уу... манай аймгийнхан улаанбаатрынхнаас үнэн залхаж байна... жоохон холдуулаад өгөөч... бурхан багш минь / 76 тэнэгээс хүсээд бүтэхгүйлдээ/

0  |  0
hehe(210.66.250.77) 2015 оны 06 сарын 23

ataarhsandaa uheh nee. sain l bizdee. chi ataarhaad bgaan bol odoonoos tsalingaa huraagaad tend ni bair avaad yavahgui yu. yaduu heden mongolchuudiigaa orhiod sar luu nisne geegui l bna shd.

0  |  0
ouytan(1.170.186.49) 2015 оны 06 сарын 23

200.000 aar bagsaj bwal sain l bizdee harin ch niigmiin ylgaa bagashiin bishuu haha

0  |  0
фцуж(150.129.143.100) 2015 оны 06 сарын 23

Энэ нөгөө Монголчуудын муухай зан л байна нэгнийгээ гайгүй амьдарчих вий гэхээс яс нь хавтайдаг гайгүй нэгнээ хойноос нь чангаадаг

0  |  0
Qwerty(119.24.43.149) 2015 оны 06 сарын 23

Haha ene chin harin ovoo muu erguu setguulch uu gu yu, ooroo niitlel nhee comment g unshij baival icheesei bilee.

0  |  0
h(140.112.238.228) 2015 оны 06 сарын 23

Ulaanbaatariin achaalal bagasaj bval sain l biz dee

0  |  0
Munhag uzelten(209.191.215.170) 2015 оны 06 сарын 23

Ene chini odoo medleg bolovsrolgui mulguu setguulch uu dee. Yasan teneg yum bichdeg yum ve? Setguul zui uneheer orvongooroo ergesen article bna daa. Yana daa yana, tolgoigoo segserhees uur heleh ug alga daa.

0  |  0
zochin(103.10.22.145) 2015 оны 06 сарын 23

Улсын нийслэл хэзээ ч орхигдож байгаагүй л дээ харин дагуул гайгүй хот босно

0  |  0
Top