Их борооны улмаас 600 орчим мал хорогджээ

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 24

Баянхонгор аймаг сүүлийн хэд хоног хур бороо үргэлжлэн орсны улмаас мал амьтан хорогдсон байна. Зарим сумдад түр зуурын аадар бороо орж, аянга буужээ. Энэ сарын 21-ний өдөр Баянговь сумын нэгдүгээр багийн нутагт их хэмжээний усархаг бороо орж, аянга бууснаас 35 бог хорогдсон байна. Мөн орой орсон усархаг борооын улмаас сумаас 10 км-т байх малчин өрхийн 600 орчим мал өртсөн бөгөөд 170 орчим нь осгож үлдсэн мал нь үерт урсчээ. Тиймээс сум орон нутгийн удирдлагууд, аймгийн онцгой байдлын газрын алба хаагчид, нутгийн иргэдтэй хамтран байгалийн гэнэтийн аюулд өртсөн бог малын сэг зэмийг булах ажлыг эхлүүлсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top