2017 оны ”Бүх оддын тоглолт”-ын тов гарлаа

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 24

2017 оны Хойд Америкийн ҮСБХ-ны "Бүх оддын тоглолт" Шарлотт хотод зохиогдохоор болсон.

Тэгвэл өнөөдөр тоглолтын хуваарийг зарлав. НБА-ийн  "Бүх оддын тоглолт" 2017 оны хоёрдугаар сарын 19-нд, "Шарлотт Хорнетс" багийн "Time Warner Cable Arena"-д болно гэж мэдэгдлээ. 

Энэхүү долоо хоногийн арга хэмжээг хүлээн авах бэлтгэл болгон ордноо шинэчлэхэд 27,5 сая долларыг зарцуулах юм байна. 2016 оны хувьд "NBA All-Star Game" Канадын Торонто хотноо зохиогдохоор болсон юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top