Түлэгдсэн хүүд зориулсан хандивын мөнгийг таксины жолооч аваад өгөхгүй байжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 26

Гэрт нь газ дэлбэрч бяцхан дүүгээ авран өөрөө хүндээр түлэгдэж үхэл амьдралын зааг дээр байгаа хүүгийн талаар бид мэдээлэл авч байгаа. Хүүтэй хамт суралцдаг найзууд нь дөрвөн баг болж, оройн цагаар хөл хөдөлгөөн ихтэй газруудад дуулж бүжиглэн хандив цуглуулж байгаа. Тэдний цуглуулсан мөнгө 3,6 сая төгрөг болсон бөгөөд хүүхдүүд хандив цуглуулаад буцах замдаа таксинд нэг хайрцагтай мөнгөө мартсан байна. Гэвч таксины жолооч хайрцаган дотор байсан 100 мянган төгрөгийг өгөхгүй байсан тул хүүхдүүдийн ангийн багш нь ШӨХТГ-т холбогдох мөнгийг эргүүлэн авсан байна.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(202.21.106.117) 2015 оны 06 сарын 26

шуналтай тиф вэ? хүний зовлонгоор жаргал хийх ч огт сайнгүй гэж мэддэггүй мал юм байх даа.гэвч муугаасаа сайн нь олон гэдэгт итгэж байна.Хүүгийн найз нар бол мундаг шүү,санаа зөв бол заяа зөв л байна даа

0  |  0
Top