Мьянмарын ерөнхийлөгч Монголд ирлээ

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 29

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч У Тейн Сейн Монгол Улсад өчигдөр 19:50 цагт ирсэн байна. Энэ айлчлал нь 1956 онд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш Мьянмарын төрийн тэргүүний түвшинд хэрэгжиж буй анхны айлчлал гэдгээрээ түүхэн ач холбогдолтой аж.

Энэ удаагийн айлчлал Монгол, Мьянмарын найрсаг харилцааг хөгжүүлэх, дээд хэмжээний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, харилцааны эрх зүйн орчныг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Яриа хэлэлцээний үеэр хоёр талын харилцаа,

  • Уул уурхай
  • Аялал жуулчлал
  • Хөдөө аж ахуй
  • Соёлын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх болон Монгол Улсын ардчилсан шилжилтийн туршлагааас хуваалцах, бүс нутаг, олон улсын тавцанд хамтран ажиллах өргөн хүрээний асуудлаар санал солилцох гэнэ.

Мьянмарын ​ерөнхийлөгчийн Төрийн айлчлал энэ сарын 28-30-нд үргэлжилэх юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
B.Ganbat(112.72.3.175) 2015 оны 06 сарын 29

Medexgvi yumaa

0  |  0
Top