Хаврын ээлжит чуулганыг сунгалаа

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 29

Хаврын ээлжит чуулган хуульд заасан хугацаар долдугаар сарын 1-нд завсарлана. Гэхдээ хаврын чуулганаар хэлэлцэх асуудал бүрэн хэлэлцэж амжааагүй бол ээлжит чуулганыг сунгах эрх УИХ-ын даргад байдаг билээ. УИХ-ын дарга З.Энхболд 06 дугаар сарын 26-ны өдөр Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсгийг үндэслэн хаврын чуулганыг сунгах Захирамж гаргажээ. Захирамжийн дагуу Монгол Улсын Их Хурлын 2015 оны хаврын ээлжит чуулганы хугацааг 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдрийг дуустал сунгахаар заасан болохыг УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллэв. Хэрвээ энэ хугацаанд хаврын чуулганаар хэлэлцэх асуудлыг бүгдийг нь хэлэлцэж амжихгүй бол Үндэсний их баяр наадмын өдрүүд өнгөрсний дараа ээлжит бус чуулган зарлаж асуудлаа хэлэлцэнэ гэдгийг УИХ-ын дарга З.Энхболд чуулганы нэгдсэн хуралдаан дээр  гишүүдэд сануулсан.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top