Майкл Жексоны хүүхдүүд ааваасаа илүү баян боллоо

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 30

Цагтаа нэр олдрын оргилд хүрч, ноён долларыг сая саяар нь олж басхүү цацаж явсан Попын хаан Майкл Жексон “Neverland” хэмээх хаа ч байхгүй эдлэн газартаа хаад, ноёдоос дутахааргүй амьдардаг байсан. Харин тэрбээр 50 насандаа алдар нэргүй, үгээгүй хоосон байдалтайгаар нас барсан юм. Олон сая ам.долларын өрөнд унаж, дампуурлаа зарлаж эхэлсэн Попын хаан өрнөөсөө гарахын тулд дэлхий даяар 50 тоглолт хийх гэрээ байгуулаад, бэлтгэл ажилдаа гараад байх үедээ нас барсан бөгөөд үүний дараа түүний өр авлагуудыг нэхэгдэж эхэлсэн. Тэгвэл үүнээс зургаан жилийн дараа түүний гэр бүл буюу гурван хүүхэд одоо ч аавынхаа нэрээр мөнгө олсоор байна. М.Жексоны маш олон дуу, хэрэглэж байсан хувцас баячуудын үнэ цохиж авдаг дурсгалын зүйлс болж өдгөө 18 настай Принс, 17 настай Пэрис, 13 настай Бланкет нар эцгийнхээ сүүлийн хэдэн жилийн хөрөнгөнөөс илүү баян болжээ. Одоо тэдний хөрөнгө тус бүр 100 сая ам.доллараар хэмжигдэж байгааг гаднын хэвлэлүүдэд мэдээлжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(188.143.232.32) 2016 оны 10 сарын 11

The voice of rainaioltty! Good to hear from you.

0  |  0
Top