”Ионсей Найрамдал” эмнэлгийн барилгыг найман тэрбум төгрөгөөр зарлаа

Автор | Zindaa.mn
2015 оны 07 сарын 01

Нийслэлийн Өмчийн Харилцааны Газраас долоон объектын дуудлага худалдааг зохион байгууллаа. Дуудлага худалдаагаар худалдах долоон объектын гуравт нь санал ирсэн бөгөөд дуудлага худалдаа нээлттэй болжээ. Томоохон объектуудаас "Ионсей Найрамдал" эмнэлгийн байрлаж байсан барилгыг дуудлага худалдаагаар таван тэрбум төгрөгөөс эхлэн дуудаж, иргэн Б.Батхишигт найман тэрбум төгрөгөөр худалдсан байна. Ийнхүү 1120 ам.метр тус барилгыг 1920 ам.метр газрын хамтаар анхных нь үнээс 3 тэрбум төгрөгөөр өндөр ханшаар худалдлаа. Түүнчлэн Хан-Уул дүүргийн 5 дугаар хороонд байрлах Халуун усны барилгыг 68.5 сая төгрөг, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Хуандайн аман дахь бага сургуулийн барилгыг 2.1 сая төгрөгөөр худалдсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top