Саудын Арабын хунтайж бүх хөрөнгөө сайн үйлсэд хандивлахаа мэдэгдлээ

Автор | Zindaa.mn
2015 оны 07 сарын 02

Дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэгд зүй ёсоор тооцогддог Саудын Арабын 60 настай хунтайж Алвалеед бин Талал 32 тэрбум ам.долларын хөрөнгөө бүгдийг нь сайн үйлсэд зориулахаа мэдэгдлээ.

Тэрээр “Microsoft” компанийг үндэслэгч Билл Гейтсийн нэрэмжит сангийн үйл ажиллагаанаас урам зориг авч, хөрөнгөө бүгдийг нь сайн үйлсэд зориулах болсон гэжээ. “Гейтс” санг Билл өөрийн эхнэр Мелиндагийн хамтаар 1997 онд байгуулсан юм. Саудын хунтайжийн өгөөмөр мэдэгдлийн хариуд Билл Гейтс түүний үйлдэл дэлхий дахины бүх филантропичдод урам зориг өгч байна хэмээн мэдэгджээ.

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
dorjoo bn.(150.129.142.182) 2015 оны 07 сарын 02

bayarlalaa chamd.gots uhaantani neg yum bn.

0  |  0
Top