Монголын сагсчид эхний тоглолтоо Мексикийн багтай хийнэ

Автор | Zindaa.mn
2015 оны 07 сарын 02

Дэлхийн бага олимп гэгддэг Уинивериад наадамд Монголын залуу сагсчид хэсгийн эхний тоглолтоо Мексикийн шигшээ багтай хийхээр болсон байна. Уг тоглолт энэ сарын дөрөвний өдөр буюу бямба гарагт Улаанбаатарын цагаар 14:300-аас эхлэх аж.

Манай шигшээ баг дөрвөнөөс эхлээд өдөр бүр тоглолттой байгаа. В хэсэгт Мексик, Швед, Канад, ОХУ, Монтенегро улсын шигшээ багуудтай тоглоно.

 

Энэ тэмцээнд орж буй 24 баг нь дөрвөн хэсэгт хуваагдан тоглоно. Хэсгээс зөвхөн 4 баг шалгарч цаашид хасагдах журмаар тоглоно. Сагсан бөмбөгийн тэмцээн энэ сарын 13-ныг хүртэл үргэлжилнэ.

 

Тоглолтуудыг  http://www.ustream.tv/channel/mnbasportskytel… шууд үзнэ үү.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top