Хүүхэд харах үйлчилгээнд тавих шаардлага

Автор | Zindaa.mn
2015 оны 07 сарын 04

Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль батлагдаж, ирэх жилээс хэрэгжиж эхлэхээр болоод байгаа билээ. Тэгвэл энэ үйлчилгээ нь 2-6 насны хүүхдийг эрүүл аюулгүй орчинд асран халамжлах, хамгаалах, хооллох, тоглуулах, амраах үйл ажиллагааг бөгөөд хүүхэд харагч нь дараах шаардлагат нийцсэн байх юм. Үүнд,

-бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой,

-хүүхэд харах үйлчилгээний тусгай сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан,

-бага насны хүүхэдтэй харилцах арга зүй эзэмшсэн,

-халдварт болон сэтгэцийн өвчингүй,

-эрүүл,

-гэмт хэрэгт холбогдож байгаагүй

-18-65 насны Монгол Улсын иргэн байна хэмээн заасныг танилцууллаа.

Мөн хүүхэд харах үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл авсан нэг хүүхэд харагчид оногдох хүүхдийн тоо таваас илүүгүй байх, хүүхэд харах үйлчилгээний нэг байранд 15-аас илүүгүй хүүхэд байхаар заасан байна.

 

Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль нь 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжих юм. Энэ хугацаанд хуулийн хэрэгжилтийн бэлтгэл ажил хийгдэж, Засгийн газрын журам гарах юм байна.

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top