Засагт залгамжлагчид хэн байх вэ

Автор | Zindaa.mn
2015 оны 07 сарын 06

Улс төрийн тэнгэрт үүл хуралдаж эхэлснийг манай сайт урьд нь мэдээлж байсан. Харин тэр үүлнээс аянга цахилаа.

АН-ын Гүйцэтгэх зөвлөл баасан гарагт хуралдаад МАН-тай байгуулсан гэрээгээ цуцлахыг УИХ дахь намын бүлэгтээ үүрэг болголоо. Өнөөдөр энэ шаардлагаа МАН-ын бүлэгт албан ёсоор хүргүүлнэ. Ингэснээр олон хоног дуншсан Засаг задрах тухай яриа бодит биеллээ олох нөхцөл бий болж байна. МАН-ын хувьд уригдаж ирээд хөөгдөж гарах дээрээ тулж байгаа нь  ийм шийдвэрийг дэмжсэн намынх нь эрх баригчдын алсын хараагүй, улс төрийн мэдрэмжгүй алхам байсныг батлан харуулж байх шиг. Харин хашир туршлагатай хүний хувьд АН-тай Засагт хамтрахыг хамгийн их эсэрэгүүцэж байсан хүн нь Ц.Нямдорж байсан бөгөөд тэр “АН хэзээнээсээ хамтарч чаддаггүй. Тиймээс адууны хулгайд хамт явах хэрэггүй” гэдгийг удирдах зөвлөлдөө ил цагаан хэлж байсан билээ. Одоо түүний хэлснээр болж байна.

 

АН-ын Гүйцэтгэх зөвлөл баасан гарагт хуралдаад МАН-тай байгуулсан гэрээгээ цуцлахыг УИХ дахь намын бүлэгтээ үүрэг болголоо. Өнөөдөр энэ шаардлагаа МАН-ын бүлэгт албан ёсоор хүргүүлнэ.

 

Ер нь хамгийн тогтворгүй Засаглал АН-ыг эрх барьж байх үед л байдаг. Яг л тэр янзаараа болж байна. Хорин жилийн тэртээх томоогүйтэл нь өнөө ч хэвээрээ байгаа юм байна. Сандал ширээ, албан тушаалын төлөөх улангасал энэ намд хэр хүчтэй байдгийн нэг илрэл нь урьж ирүүлсэн хамтрагчаа хөөж гаргаж байгаа энэ араншин нь.  Нэг сонгуулийн хугацаанд  буюу 1996 онд Засгийн газар нь дөрвөн удаа солигдож байсан жишээ бий. Энэ удаа ч тэр жишгээрээ явах нь тодорхой болж байна.  Засаг нь лавтайяа гурван удаа холбирох бололтой. МАН-тай байгуулсан гэрээгээ цуцлах тухай чих дэлссэнээс хойш дараагийн сайд нарын марофон АН-д далдхан хэрнээ хүчтэй өрнөж байгаа гэх.

МАН-тай байгуулсан гэрээгээ цэцалснаар наанадаж 6 сайд, 7 дэд сайдын албан тушаалаа суллаж авна. Үүн дээр Төрийн нарийн бичгийн дарга нар болон агентлагийн удирдлагуудын  цөөнгүй албан тушаал АН-ын халаасанд орж ирнэ. Тэр бүгдийн хуваарилалт хэдийнэ хийгдсэн хэмээн шар ордноор ярьж байна.

 

МАН-ын хувьд уригдаж ирээд хөөгдөж гарах дээрээ тулж байгаа нь ийм шийдвэрийг дэмжсэн намынх нь эрх баригчдын алсын хараагүй, улс төрийн мэдрэмжгүй алхам байсныг батлан харуулж байх шиг.

 

Ч.Сайханбилэгийн засгийг хэвээр байлгах ч гагц тэнд багтан ажиллаж байгаа МАН-ын сайд нар огцорно. Энэ удаад АН засгаа “Шударга ёс” эвсэл болон ИЗН-тай хамтран байгуулах нь тодорхой. МАН-тай толгой хүзүү холбохдоо хатавчинд жийж, хаалгаар гаргах нь холгүй байсан мөнөөх хуучин хамтрагчид нь одоо эргээд аминд нь орж байгаа бололтой. Харин МАН-ын огцорсон сайд нарын оронд хэн хэн “угсаа” залгамжлах вэ?

Дуулдаж  буйгаар Шадар сайд У.Хүрэлсүхийн халааг экс Ерөнхихй сайд Н.Алтанхуягт өгөхөөр нам  дотроо тохиролцсон гэх. “Хуучин бууны хугархай” Н.Алтанхуягийн хувьд  Засгийн газарт жин нөлөө их, хэрэгтэй хүн гэдэг нь хэнд ч тодорхой.  

Д.Арвин МАН-аас урваж АН-ын суудлын тоог нэмснийхээ хариуг энэ удаа хүртэх магадлал өндөр байна. Түүний нэр С.Чинзоригийн оронд Хөдөлмөрийн сайдаар яригдаж байгаа гэх мэдээлэл бий. Зам Тээврийн сайдаар ажиллаж байгаа Н.Төмөрхүүгийн оронд  УИХ-ын зөвлөх А.Гансүхийг эргүүлэн томилно гэсэн яриа нэлээд хүчтэй дуулдаж байсан ч сүүлийн хэд хоног салхи эргэж, нэр өөрчлөгдөж  Т.Болдбаатар гэдэг нэр түлхүү дуулдаж байна. Нийгэмд бол “битүү морь” энэ эрхэм эдүгээ ЭМС-ын яамны дэд сайдаар ажиллаж байгаа юм. Түүнчлэн Барилга, Хот байгуулалтын яамыг МАХН-д өгөх сурагтай. Тус яаманд Ц.Шаравдоржийн нэр яригдаж байна. Гэхдээ Барилга хот байгуулалтын яаманд УИХ-ын гишүүн Г.Баярсайханы нэр бас нэлээд түлхүү яригдаж байгаа гэх мэдээлэл бий. Д.Арвин, Г.Баярсахйан нар УИХ-ын дарга З.Энхболдын тэргүүлдэг “Шонхор” фракцийн хүмүүс гэдгийг бас санах учиртай байх.

 

 Улан-Үдэд МАХН-ын дарга Н.Энхбаяртай УИХ-ын дэд дарга Р.Гон-чигдорж, УИХ-ын гишүүн Д.Арвин нар очиж уулзсан  мэдээлэл  байгаа. Хэрэв энэ үнэн бол хамтарсан Засгийн газрынхаа суудлыг тохиролцсон байж таарна.

 

Харин Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамыг уламжлал дагуулж ИЗНН-ын дарга Ц.Ганхуягт өгнө гэсэн мэдээлэл байна. Гэхдээ эн суудлыг эхлээд УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлд санал болгосон ч тэр татгалзсан гэх сураг байна. Сангийн сайдаар хэнийг дэвшүүлэх нь тодорхойгүй байгаа ч өмнөх уламжлалыг дагаж МАХН-д өгөх магадлал бий гэнэ. МАХН-аас энэ суудалд хамгийн тохирох хүн бол Ч.Улаан. Түүнд туршлага мэдээлэл, зангараг аль аль нь бий. Хэдхэн хоногийн өмнө Улан-Үдэд Итгэл хамбад мөргөхөөр ирсэн МАХН-ын дарга Н.Энхбаяртай  УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, УИХ-ын гишүүн Д.Арвин нар очиж уулзсан гэх мэдээлэл дуулдаад байгаа. Хэрэв энэ үнэн бол хамтарсан Засгийн газрынхаа суудлыг тохиролцсон байж таарна.

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(31.33.41.104) 2015 оны 07 сарын 07

Ardiin nam huchtei surug huchin baisan deer

0  |  0
хариулах(108.228.25.63) 2015 оны 07 сарын 07

Тэр замаараа явсаар байгаад хөгжилд хүрэх боломж байсан л байна гэж боддогш дээ Хуурамч ардчилалын балгаар аймаар л муухай боллоош дээ Хүмүүс нь хүртэл эврээд дэндүү муухай болсон доо

0  |  0
хариулах(108.228.25.63) 2015 оны 07 сарын 07

Үнэнийг ойртуулахад Н.Энхбаяр монголын улс төрд эргэж ирэх хэрэгтэй түүний нэр хүнд монголын ард түмний дунд өндөр байгааг хүчээр үгүйсгэх хэрэггүй АН-ч тараа танигдуулж холион бантанг зуурч дуусахгүй байна даа 2012 оны сонгуулийн өмнө МАН-г унагах гэж засгаас гарч тоглож байсан Дараа нь төрийн толгойд гармагц энэ улс оронг мөхлийн замд орууллаа Өрийн дарамтанд оруулж дампуурлын ирмэг дээр авчирлаа Өшөө яаж тоглох болоо гэхээс айдас хүрэх юм Ер нь монголын ард түмнийг айдас хүйдэс амьдруулж байгаа ардчилалыг шүтээд байх нь зөв юм уу Би бол үзэн яддаг Ямар тайван сайхан амьдарч байлаа Тэр замаа

0  |  0
baast(46.173.194.171) 2015 оны 07 сарын 06

7 sariin 10 nii dotor tomillono gekheer ali ert shiideed khiij baigaa ajil baina daa.MAN iinkhan ikh khraliin negdsen chuulgand suusan ch adil,suugaguich adil ta nariin orolcoogui bukh yum shiidegdene.Khari 1016 oni songuuliin talaar seruun zuudleed l baij baikhaas oor khiikh yum ta nart alga daa.

0  |  0
АН гишүүн(103.229.123.52) 2015 оны 07 сарын 06

Зам Тээврийн Яамыг хуучин сайд А. Гансүхэд өгсөн дээр дээ хамгийн сайн ажилласан яам ш дээ Ер нь сонгууль дөхөж байдаг АН хуучин ажлаа сайн хийж байсан сайдуудаа буцааж тавьж ажлаа хурдавчлуулах ёстой. Шинэ хүн хэрэггүй

0  |  0
ааа(202.72.246.106) 2015 оны 07 сарын 06

Юу ч хийж чаддаггүй сайдуудаар яахав дээ нэртэйгээр нь УИХ-аа тараачихвал зохих юм биш үү

0  |  0
Top