Хөгшин азарга Сталлоне сэтгэлээр унав

Автор | Zindaa.mn
2015 оны 07 сарын 06

Сталлоне нэрнээсээ болоод ч тэр үү азарга хэмээн хочлуулдаг нэрт жүжигчин Сильвестер Сталлонег жинхэнэ азарга шиг эр гэж залуу зандан насанд нь түүнтэй учир ургуулж байсан Холливудын сайхан бүсгүйчүүд хов жив болгон ярьсан байдаг. Хэдийгээр энэ жил 68 хүрч яваа ч хөгшрөлтөд бууж өгдөггүй, өдөр тутам бодибилдинг, фитнесээр хичээллэдэг С.Сталлоне өнгөрөгч лхагва гаригт оддын хотхон Беверли Хиллсд бодигоо тараад гараашд алдарт Ким Кардашяны дүү Клое Кардашянтай таарчээ. С.Сталлоне энэ завшааныг ихэд олзуурхан түүнтэй яриа өдүүлсэн ч 31 настай Клое түүнийг тоосонгүй. Үүний дараа Сталлоне хэтэрхий хөгширсөн гэдгээ мэдрэв бололтой ихэд сэтгэлээр унасан байдалтай баргар царайлан машинаа асаагаад хөдөлсөн нь папарацчиддын дуранд буужээ.   

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(188.143.232.32) 2016 оны 10 сарын 11

A perfect reply! Thanks for taking the trelbuo.

0  |  0
болдоо(202.131.244.90) 2015 оны 07 сарын 06

Наад клое чинь угаасаа харуудад дуртай.Хачин замбал хүүхэн

0  |  0
hehe(107.216.208.221) 2015 оны 07 сарын 06

bolj muu hogshin azarganuudiig

0  |  0
bataa(165.132.25.40) 2015 оны 07 сарын 06

Клое Кардашян gej medehgui sainahgui yum baina. Harin stallone bol mundagaa. Kardashian uud zailaa.

0  |  0
Top