МАН-ы үлдэгдэл дээр ажиллах сайдуудын нэрс тодорч эхлэв

Автор | Zindaa.mn
2015 оны 07 сарын 07

МАН-ыг засгаас хөөж Засгийн газарт зургаан сайдын суудал суллаж буй АН боловсон хүчингүй болсон уу бие даагчдад санал тавьж “ам уруугаа алгадуулсан“. АН одоо айлаас эрэхээр авдраа уудал гэгчээр УИХ дахь АН-ын хоёр дахь төвшний гишүүдээс шилж эхлэв. Тэдний эхэнд Чингэлтэй дүүргээс хоёр ч удаа УИХ-д сонгогдсон боловч Засгийн газрын  томилгоо бүрийн хоёрт бичигдэж ирсэн Г.Баярсайхан жагсчээ. Өнгөрсөн найман жилийн хугацаанд УИХ дахь АН-ын сул гишүүнээр ажилласан ч 2012 он гарснаар буюу АН-ыг засаг барьж эхэлснээс хойш өөрийн хүмүүсийг шат шатны байгууллагад томилж зүгээр суудаггүй түүнийг энэ удаад Хөдөлмөрийн сайдад нэр дэвшүүлэхээр болсон байна. Гэхдээ Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг ямар шийдвэр гаргахаас хамаарч Г.Баярсайхан Хөдөлмөрийн сайд болно. Угтаа бол бусдад салаавч өгдөг, “өвчигнүүр” Г.Баярсайханаас илүү түүнийг цохиж унагасан МАН-ын У.Хүрэлсүхэд Ерөнхий сайд илүү талтай. Тиймдээ ч түүнийг өөрийн туслах, Шадар сайдаа болгосон гэлтэй.

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
t(183.81.169.22) 2015 оны 07 сарын 08

AN.d said hiih hun odo baihgui bolovson huchin unen dutagdaltai. Ene dongio gar said bolohoor odo yana bile. Enenii orond bi hamaagui deer. Ye yanaa uls oron mini. AN.iig dahin buu songo. Hujaagiin sheesnuud yavan ballaj duusah ni. Enhbayar bsn bol ed nar ingej gaarch galzuurahgui bsiin. Enhbayariig avchirahiin tuluu temtsiye humuusee

0  |  0
Zochin (112.72.13.234) 2015 оны 07 сарын 07

Lam oldohgui bol butsahdaa zalah gej baidag daa.

0  |  0
хх(199.115.117.242) 2015 оны 07 сарын 07

Энэ нөхөр бор шувуугаа нисгээд эхэлжээ

0  |  0
bbbbb(202.70.38.186) 2015 оны 07 сарын 07

Iim alia salbadaig turiin said bolgochihoor uls oron odoo yah ve

0  |  0
rrr(202.179.20.127) 2015 оны 07 сарын 07

Яана даа, Монгол минь ийм сайдтай болохоор?.

0  |  0
зочин(202.131.233.251) 2015 оны 07 сарын 07

энэ г. баярсайхан гэж эрүүл өвчтэй нь мэдэгдэхгүй, нэг л их том цээж, том ярьсан юу ярьж байгаагаа үл мэдэгч жижиг тархитай нөхөр байх юм даа.

0  |  0
Top