Наадмын автомашины зөвшөөрлийг маргаашнаас олгоно

Автор | Zindaa.mn
2015 оны 07 сарын 07

 Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худаг, хурдан морины бариа явах тээврийн хэрэгслүүдэд А, Ж, DK, Ү, Г, М / хөх, улаан/ гэсэн долоон төрлийн зөв шөөрөл олгох аж. Зөвшөөрлийг маргаашнаас олгож эхлэх юм. “А” зөвшөөрлийг баяр наадмын зохион байгуулах төв комисс, “Ж”-г нийслэлийн Ая лал жуулчлалын газар, “D”-г Гадаад харилцааны яам, “Ү”-г дүүргүүдийн худалдаа үйлчилгээний хэлтэс, “Г” хөх, улаан, “М” зөвшөөрлийг Замын цагдаагийн газрын дүүргүүд дэх тасгаас олгох юм байна. Одоогоор зөвшөөрлийн үнэ нь тодорхой болоогүй байна. Энэ сарын 11-15 ны хооронд буюу баярын өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Гэхдээ баярын өдрөөр Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худгийн морь барианы орчинд 100 метрээс дотогш тээврийн хэрэгсэл оруулахгүй байх зохицуулалтыг Улаанбаатар хотын Замын цагдаагийн газраас хийжээ. Мөн жолооч нар Төв цэнгэлдэх хүрээлэн орчмын томоохон авто зогсоолуудыг ашиглахаас гадна Дүнжингарав худалдааны төв, Мишээл экспо төвийн гадна талбайд гаргасан автомашины зогсоолыг үнэ төлбөргүй ашиглах боломжтой юм. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top