Бөхчүүд гутландаа “хадаас”-тай барилдах уу

Автор | Zindaa.mn
2015 оны 07 сарын 08

Төв цэнгэлдэх хүрээлэн олон улсын стандартын шаардлагад нийцсэн хөл бөмбөгийн ногоон талбайг 1,2 тэрбум төгрөгөөр хийсэн билээ. Энэ нь бөхчүүд төдийгүй бөх сонирхогчдын таалалд нийцэхгүй байгаа юм.


Учир нь энэ жилийн баяр, наадмын бөхийн барилдаанд барилдах бөхчүүд хиймэл зүлгэн дээр барилдахаар болж буй. Ингэхдээ халтирах, унаж бэртэх зэрэг асуудал үүсэх вий гэдгээс болгоомжилж байгаа аж. Түүнчлэн бөхчүүд мэхэнд биш халтирч унах магадлал өндөртэй байгаа тул монгол гутландаа хадаас хийж барилдах санааг ч дэвшүүлжээ. Харин албаны хүмүүс хиймэл зүлэг нь борооны усыг шингэж авах чадвартай, халтирахгүй гэдгийг хэлж байгаа юм. Учир мэдэх улсын цолтой зарим бөхчүүд ч Төв цэнгэлдэхийн хиймэл зүлгийг очиж үзээд боломжийн гэсэн дүн өгсөн аж. Ямартай ч наадам эхлэхэд хэдхэн хоног үлдсэн учир бөхчүүд маань бэлтгэлээсээ буугаад хадаасны эрэлд гарцгаах вий.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.126.91.90) 2015 оны 07 сарын 09

Энэ сэтгүүлч ямар ч мэдлэг, мэдээлэл алга. Монгол гутлын ул манайхны хэллэгээр индүүн ултай учир байгалийн зүлгэн дээр ч гулгана. Хөл бөмбөгийн хиймэл зүлгийг байгалийн амьд зүлэгт дөхүүлж, ойртуулж үйлдвэрлэдэг юм. Барилдаж буй хүн тодорхой хэмжээгээр гулгахгүй бол газарт нам зоогдвол хамраараа газар шааж, бүр ч ноцтой бэртэл гэмтэл авна. Монгол гутландаа хадаас хийж барилдана гэж юу гэсэн үг вэ. Тэгвэл бүр ч эсрэгээр юм болно. Хөл бөмбөгчид хиймэл зүлгэн дээр бөх барилдаж унахаас ч илүү аюултай нөхцөл байдлаар унадаг. Гэхдээ унаснаас үүдэн бэртэл гэмтэл авч байсан тохиолдол сонсоогүй.

0  |  0
zd(49.0.161.27) 2015 оны 07 сарын 08

Jsjdjxndk

0  |  0
Top