Чөлөөт нислэгийн ДАШТ Монголд болно

Автор | Zindaa.mn
2015 оны 07 сарын 17

Чөлөөт нислэгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/ энэ сарын 27-ноос ирэх наймдугаар сарын 3-ны хооронд Монгол Улсад, тэр дундаа Улаанбаатар хотоос зүүн өмнө зүгт 54 км-ийн зайд орших Цонжин Болдогт болно. Олон улсын агаарын спортын холбоо (Fйdйration Aйronautique Internationale, FAI)-ны 2013 оны ерөнхий хурлаар 2015 оны Чөлөөт нислэгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Монгол Улсад зохион байгуулахыг зөвшөөрчээ.

Ингэснээр уг тэмцээнийг манай улс анх удаа зохион байгуулахаар болсон бөгөөд 37 орны баг оролцох мэдүүлгээ өгчээ. Баг тус бүр есөн тамирчин, хоёр дасгалжуулагч, туслахуудаас бүрдэх бөгөөд нийтдээ 700 орчим хүн дээрх тэмцээнд оролцох нь. Монгол Улсад зохион байгуулагдах Чөлөөт нислэгийн тэмцээн нь агаарын спортын нэг төрөл бөгөөд хүн суудаггүй онгоц, нисдэг тө-хөө¬рөмж зохион бүтээж нисгэн уралддаг тэмцээн аж.

Үүнийг өөрөөр нисэх загварын спорт гэдэг аж. Юутай ч, Монголд чөлөөт нислэг буюу нисэх загварын ДАШТ болох нь.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top