Алтайгаас эртний соёл иргэншлийн шинэ хөшөөнүүд олжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 07 сарын 29

Олон улсын археологичдын баг манай Баян-Өлгий аймгийн Алтайн нурууны энгэрээс эртний соёл иргэншлийн шинэ хөшөөнүүд олжээ. Энэ жил Баян-Өлгийд олон улсын археологичдийн олон баг хайгуулын ажил хийж байгаа аж.

Учир нь өнгөрөгч онд эндээс МЭӨ оршуулга, дурсгалын цогцолбор, чулуун хөшөөнүүд олдож олон улсын археологичдын анхаарлыг ихэд татсан юм. Мөн нөгөө талаас олон улсын археологичид Монголд, тэр дундаа Баян-Өлгийн Алтайн нуруунд хайгуул хийхдээ тун сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлжээ. Тэд Монголыг судлахыг маш их хүсч байгаагаа нэг бус удаа гаднын хэвлэлд хэлж байсан бөгөөд гар хоосонгүй буцдаг нь тэднийг дахин ирэхэд нөлөөлдөг бололтой. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top