Сайхан мэдээ: Улаанбаатарт амьтны хүрээлэн барих санал тавив

Автор | Zindaa.mn
2015 оны 07 сарын 29

Саяхан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл болон Монгол Улсад суух Польшийн шинэ Элчин сайд ноён Майкл Лабендаг нар уулзжээ. Монгол, Польш хоёр орны эдийн засгийн сөрөг үр дагаврын улмаас Монгол дахь Элчин сайдын яамныхаа үйл ажиллагааг зогсоогоод байсан Польшт хоёр харилцааг сэргээхээр өнгөрөгч тавдугаар сард УИХ-ын дарга З.Энхболд айлчилсан.

Үүний дараа Польшийн Засгийн газар Монгол дахь Элчин сайдын яамныхаа үйл ажиллагааг сэргээхээр болж, шинэ Элчин сайд илгээсэн. Монголд ирээд удаагүй байгаа Польшийн шинэ Элчин сайд Майкл Лабенда ихэд орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд ихэд анхаарч, Монголын хөгжилд нэмэртэй цөөнгүй төсөл, хөтөлбөр бэлдсэн нь түүний хэлсэн үгнээс илт мэдрэгдэж  байв. Ямартай ч, тэрбээр Улаанбаатар хотод амьтны хүрээлэн байхгүйг анзаарч, нийслэл хотод амьтны хүрээлэн барих санал тавив. Хэрвээ манай талаас үүнийг зөвшөөрч, газар болон хөрөнгө мөнгийг нь шийдчихвэл Польшийн тал барилга болон амьтдыг авчрах бололтой. Ер нь хүн ам нь 1 саяас дээш гарсан хотыг их хот гэдэг бөгөөд ийм хотод зайлшгүй байх ёстой зүйлүүдийн нэг нь амьтны хүрээлэн юм.   

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
setgel(202.21.115.82) 2015 оны 07 сарын 30

TUUL gol maani sunuj bna, tseverleh baiguulamaaj shinechilej chadahgui baij yun amitanii hureelen

0  |  0
зочин(202.70.33.70) 2015 оны 07 сарын 30

манайхан аятайхан арчлаад аваад явж чадахгүйгээс хойш тэгэж амьтан тамлаад хэрэггүй дээ. нүгэл болно л гэсэн үг.

0  |  0
kkk(112.72.13.110) 2015 оны 07 сарын 29

mongol uls hunee toodoggui baij amitan asraad hairlaad yavj chadah uu. ergelzeetei

0  |  0
Top