Оюутнууд ирэх сарын 15-наас цахим карт авна

Автор | Zindaa.mn
2015 оны 07 сарын 30

Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд шинэчлэл хийж, цахим төлбөрийн системийг нэвтрүүлсэн. Энэ ажлын явцын талаар нийслэлийн Нийтийн тээвэр болон Улаанбаатар смарт карт компаниас өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Одоогоор 130 орчим мянган иргэн цахим картыг худалдан аваад буй аж. Үүний 50 мянга нь өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд байна. Тиймээс нийслэлчүүдийг иргэний үүргээ биелүүлж, цахим картаа худалдан авч, үйлчлүүлэхийг нийслэлийн Нийтийн тээврийн газрынхан хэлж байна. Нийслэлийн хэмжээнд цахим карт борлуулах 270 цэг ажиллаж буй. 

Харин оюутнуудын цахим картыг ирэх сарын 15-наас эхлэн МОХ болон их дээд сургуулийн оюутны зөвлөлөөр дамжуулан олгох аж. Сурагчдад ч мөн адил хичээлийн шинэ жилийн үеэр Монголын сурагчдын холбоогоор дамжуулан олгох юм байна. 

Нийтийн тээврийн цахим төлбөрийн системийг Улаанбаатар-Сөүл хотын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж буй бөгөөд бүх санхүүжилтийг Солонгосын талаас гаргажээ. Нийт 14 орчим ам.долларын санхүүжилттэй энэхүү төсөл 6-7 жилийн дотор үйл ажиллагааны орлогоос бүх зардлаа нөхнө гэсэн тооцоог хариуцсан байгууллага хийжээ. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top