Өнөөдөр төмөр замчдын баярын өдөр

Автор | Zindaa.mn
2015 оны 07 сарын 31

Монгол Улсад төмөр зам байгуулагдсаны 77 жил, Монгол-Оросын хамтарсан "УБТЗ" ХНН-ийн 66 жилийн ойн ёслолын арга хэмжээ өнөөдөр тохиож байна.

66 жилийн түүхэндээ Монголын төмөр зам 2015 оны 7 дугаар сарын тоон мэдээгээр 540 сая тонн ачаа тээвэрлэж, 124 сая зорчигчдод үйлчилжээ. Монголын эдийн засгийн өсөлт бууралтын бүхий л дохиог энэ байгууллагын статистик мэдээллээс харж болно.

Өнөөдөр Төмөр замын салбарт үр бүтээлтэй ажилласан хүмүүсийг шагнаж урамшуулах, Төмөр замын удирдах газрын хашаанд байгуулагдсан түүхэн төмөр замчны хөшөөнд цэцэг өргөх ёслол болох юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top