Ус цацсан жолоочид хариуцлага тооцохгүй

Автор | Zindaa.mn
2015 оны 08 сарын 04

Борооны ус зайлуулагчийн асуудлыг бүрэн гүйцэд шийдэж чадаагүй манай хотын хувьд явган зорчигчид бороо ороход “хохирогч” болдог байдал үргэлжилсээр байна. Бороо ихтэй үед замын хоёр талаар ус тогтож автомашин явах үед зорчигчид руу ус, шавар цацагдах нь элбэг. Санаатай болон санамсаргүй ус цацагдсан тохиолдолд явган зорчигчид хохирч үлддэг.

Тэгвэл цахим ертөнцөөр “Хэрвээ хэн нэгэн жолооч таныг замын хажууд зогсож байхад санаатайгаар шалбааг цацвал тухайн тээврийн хэрэгслийн улсын дугаар болон маркийг нь, цаг минуттай нь тогтоогоод ЗЦГ-т утсаар холбогдож мэдээлвэл жолоочийг нь олж, таны хохирлыг барагдуулах бөгөөд Замын хөдөлгөөний тухай хуулиар тухайн жолоочид торгууль эсвэл эрх хасах арга хэмжээ авна” гэсэн мэдээлэл тархаад байгаа.

Тиймээс бид энэ талаар зохицуулсан хууль дүрэм байдаг эсэхийг Нийслэлийн Замын Цагдаагийн газар /НЗЦГ/-ын мэргэжилтэн Ж.Энхбатаас тодрууллаа. Тэрээр “Цахим сүлжээгээр ташаа мэдээлэл цацагдаад байна. Бид тухайн постыг оруулсан хүнд ташаа мэдээлэл тараахгүй байхыг анхааруулсан. Түүнээс биш ямар нэгэн хариуцлага тооцоогүй. Хууль, дүрэмд ч энэ талаар нарийвчлан тусгаагүй учраас зөвхөн иргэдийн соёлын асуудлаар л шийдэгддэг” гэлээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
новшнууд(202.126.89.199) 2015 оны 08 сарын 04

иргэдийн соёлоор щийдэгдэх асуудал юм биздээ.санаатайгаар ус цацаж бахаа хангаад явж одох новшийн ардаас санаандгүйгээр туйпуу шидэж арынх нь цонхыг хагалж болноо гэсэн үг үү?

0  |  0
Top