Хүүхдийн зуслангууд хаалтаа хийнэ

Автор | Zindaa.mn
2015 оны 08 сарын 04

Нийслэлийн харьяа хүүхдийн зуслангууд энэ сарын 15-нд хаалтаа хийнэ. Одоогоор зарим зуслан долдугаар ээлжээ хүлээж аваад байгаа аж. Харин нөгөө хэсэг нь энэ долоо хоногт долдугаар ээлжийнхээ бүртгэл хийж, хүүхдүүдээ хүлээж авах юм байна.

Тодруулбал, “Жавхлант”, “Хайрын бэлэг”, “Нарс”, “Нарлаг”, “Маргаашийн хөгжил” зэрэг зуслан бүртгэлээ хийж, хүүхдүүдээ хүлээж авахаар болжээ. Бүртгэлийг нийслэлийн Хүүхэд гэр бүл хөгжлийн газарт хийнэ. Энэ жилийн хувьд зуслангийн хаалтын үйл ажиллагааны үеэр “Хүүхдэд ээлтэй зуслан”-г шалгаруулж шагнах бөгөөд ингэснээр зуслангуудын үйл ажиллагаа улам сайжирна хэмээн албаныхан үзэж байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top