Өнөөдөр болох үйл явдал

Автор | Zindaa.mn
2015 оны 09 сарын 03

Хангарди ордны 14 давхарт

09:00 цагт НЗДТГ-аас зохион байгуулж буй "Хотын хүрээлэн буй орчныг сайжруулах" сeминар болно. Сeминарт Япон Улсын Цуkуба их сургуулийн багш, төлөөлөгчид оролцож Хүнд металлыг байгалийн хүчин чадлаар устгах, Улаанбаатарын эkо стандарт болон нийтийн усан сан зэрэг сэдвээр илтгэл, хэлэлцүүлэг тавина. Сэтгүүлчид та бүхнийг урьж байна. Утас: 91040607

 

11-р хороолол Ардчлалын ордны хойд талд

11:00 цагт МУИС-ийн "Байгаль эх" лицей сургуулийн нээлт өнөөдөр болно. Эрхэм сэтгүүлч та бүхнийг урьж байна. Тодруулах бол 95090803, 98119897

 

НЗДТГ-т

12:00 цагт МОХ-оос нийслэлийн удирдлагуудад хүргүүлсэн шаардлагын хариугаа авна.

 

Улсын Мал эмнэлгийн ариун цэврийн төв лабораторид

10:00-10:45 цагт Малын бруцеллёзын лавлагаа лабораторийн нээлт болно. Уг лавлагаа лаборатори байгуулагдсанар манай улс бруцеллезийн оношлогоог олон улсын түвшинд хийх боломжтой болно. Малын эрүүл мэндийн төслийн ажилтан Б. Золзаяатай холбогдож авна уу. Утас 99174131

Төрийн ордоны "Б" танхимд

11:00 цагт Улс төрийн намуудын зөвшилцөх уулзалт болно. Улс төрийн бүх намын төлөөлөл удирдлагууд оролцоно. Төрийн ордонд нэвтрэх эрхийн үнэмлэхтэй сэтгүүлч сурвалжлагчдыг урьж байна.

 

МУИС-ийн 1-р байрны гадаа талбайд

12:00 цагт Оюутны смарт картын асуудлаар МОХ-ны Ерөнхийлөгч Д.Батбаяр, ШУТИС-ийн Оюутны Холбооны Тэргүүн А.Төгсбаяр
нарын халз мэтгэлцээн болно.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top