Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна

Автор | Zindaa.mn
2015 оны 09 сарын 27

НАМРЫН ДУНД ХӨХӨГЧИН ТАХИА САР ШУВУУН ХУШУУТ ОДТОЙ, УЛААН МОРЬ ӨДӨР

Аргын тооллын: 2015.9.27, Ням гараг

Наран ургах шингэх: 06.59-18.48

Үс засуулбал: Эд мал арвидна

Барилдлага: Арвидах

Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй

Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, лусыг тахих, тангараг тавих, гэр байшингийн суурь тавихад сайн.

Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top