Концессын тухай хуулийн нэрийг өөрчилнө

Автор | Zindaa.mn
2015 оны 09 сарын 30

 УИХ-ын Намрын ээлжит чуулганы хугацаанд Аж үйлдвэрийн яамнаас Концессын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барьж, хэлэлцүүлэхээр төлөвлөж байна. Шинэ хуулийн дагуу Концессын хуулийн нэрийг өөрчилж, Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль болгох аж. Түүнчлэн өнөөгийн мөрдөгдөж буй Концессын тухай хуульд буй алдаа, дутагдлыг шинэ хуулиар засч, залруулах юм байна. Хуулийг өөрчилснөөр төр, хувийн хэвшлийн түншлэлийг илүү өргөжүүлж, бодит утгаар нь эдийн засгийн хөшүүрэг болгох боломжтой гэж салбарын яам үзэж байна.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top