З.Энхболд: Иргэдийн төлөөлөгчөөр ажиллана гэдэг цалин, урамшуулалтай ажил биш урамшууллыг зогсоо

Автор | Zindaa.mn
2015 оны 10 сарын 01

НИТХ-ын төлөөлөгчид их хэмжээний урамшуулал авдаг талаар мэдээлэл олны анхаарал татаж байгаа. Улс орны төсвийн нөхцөл байдал хүндхэн байгаа энэ үед төрөөс их хэмжээний урамшуулал авлаа гэж олон нийтийн зүгээс ч ихээхэн шүүмжлэл хүртсэн.

Тэгвэл өнөөдөр Их Хурлын дарга З.Энхболд намрын чуулганы нээлтийн үеэр НИТХ-ын төлөөлөгчдийн цалингаас гадуур авдаг урамшууллын талаар өөрийн байр сууриа илэрхийллээ. Тэрбээр "Эдийн засгийн хямрал, төсвийн хүндрэлтэй холбоотойгоор Засгийн газар хэмнэлтийн горимд шилжих төсөв оруулж ирэх гэж байгааг дэмжиж байна. Анхаарал татсан нэг жишээ дурдахад нийслэл, дүүргийн хэмжээнд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нарт олгож байгаа  олон арван сая төгрөгийн урамшуулал иргэдийн хатуу шүүмжлэлд өртөж байна. Иргэдийн төлөөлөгчөөр ажиллана гэдэг цалин, урамшуулалтай ажил биш учраас энэ улирлаас эхлэн дээрх урамшууллыг зогсоох хэрэгтэй гэж үзэж байна. Сүүлийн үед төсөв хөрөнгийн үрэлгэн, замбараагүй байдал шилэн дансаар ил тод болохын хэрээр төрийн байгууллагууд шилэн дансны мэдээллийг бүдэгрүүлэх сонирхолтой болж байгааг иргэд шүүмжилж байна. Энэ бол байж болшгүй зүйл. Ийм учраас Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд тавих Засгийн газрын хяналтыг хүчтэй болгож, төсвийн хөрөнгийг үрэн таран хийсэн, буруу зарцуулсан албан тушаалтнуудыг албан тушаалаас нь чөлөөлөх хүртэлх арга хэмжээ  авч ажиллахыг  Засгийн газарт үүрэг болгож байна" гэсэн юм.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(112.72.13.169) 2015 оны 10 сарын 02

Шилэн данс нэвтрээд 3 жил болоогvй ээ!!! Юм уншиж байгаад хvн муулж бай! Та нарын муулаад байдаг Элбэгдорж шилэн данс гэдгийг нэвтрvvлж байгаа

0  |  0
иргэн1(122.201.22.227) 2015 оны 10 сарын 01

:-t $-) өнгөрсөн борооны хоноос цув нөмрөөд.... 3 жил идэж байхад яагаад зогсоогоогүй юм. эргэн төлүүл. буцааж авья .

0  |  0
Top