УИХ-ын гишүүн Л.Цог, О.Баасанхүү, Г.Уянга нар бүлгээсээ гарах уу

Автор | Zindaa.mn
2015 оны 10 сарын 01

Өнөөдөр УИХ-ын намрын чуулган нээлтээ хийсэн билээ. Өнөөдрийн 14:00 цагийн хуралдаанаар Засгийн газрын гишүүнийг огцруулах буюу Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтыг огцруулах асуудлыг хэлэлцэх аж. Уг асуудлыг өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү өргөн барьсан боловч Үндсэн хуулийн цэц уг асуудлыг хууль зөрчсөн хэмээн үзээд байгаа юм. Тиймээс энэ асуудалд УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Г.Уянга, УИХ-ын дэд дарга Л.Цог нар эсэргүүцлэн илэрхийлэн Шударга ёс эвслийн бүлгээс гарна гэдгээ мэдэгдээд байгаа юм. Ямартаа ч уг асуудал одоогоор хэрхэн яаж шийдэгдэх нь тодорхойгүй байгаа бөгөөд тун удахгүй хэвлэлийнхэнд мэдээлэл хийхээр болсон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top