МАН-ын бүлэг: Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээж авахгүй

Автор | Zindaa.mn
2015 оны 10 сарын 01

 Өнөөдөр УИХ-ын намрын чуулган нээлтээ хийсэн. Үүнтэй зэрэгцээд улс төр идэвхжиж эхэлж байна. Чуулганы нээлтийн дараа  бүлгүүдийн хуралдаан үргэлжилсэн.  Хуралдааны дараа МАН-ын бүлэг хэвлэлийнхэнд хандаж мэдээлэл хийлээ.

УИХ дахь МАН-ын бүлэг энэ хуралдаанаараа  Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцээд “Хүлээн авах боломжгүй” гэсэн нэгдсэн шийдэлд  хүрчээ.  Тодруулбал, Цэцээс УИХ-ын гишүүн нь Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудлыг өргөн мэдүүлж хэлэлцүүлж байгаа нь Үндсэн хуулийг зөрчиж байна гэсэн дүгнэлт гаргасан юм.

 Харин энэ асуудлаар тус  бүлгийн дарга С.Бямбацогт “Цэц агуулгаар нь хориг тавьж байгаа нь буруу. Хэрэв хоригийг хүлээн авбал муу ажиллж байгаа нэг сайдад хариуцлага тооцъё гэхээр хууль эрх зүйн орчин байхгүй учраас  Засгийн газрыг бүхлээр нь өргөн барьдаг жишиг тогтоно. Цаашдаа энэ байдлаар явбал төрийн тогтворгүй байдал улам даамжирна. Бид аль болох төрийг тогтвортой байлгах зорилго тавьдаг хэрнээ нөгөө талдаа нэг хүнээс болж Засгийн газрыг танхимаар нь огцруулах асуудал ярих нь буруу гэж үзэж байна.  Иймээс Үндсэн хуулийн гаргасан дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй учир МАН-ын бүлэг хүлээж авах боломжгүй гэж үзэж байна” гэсэн юм.

МАН-ын бүлгийн гишүүд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтыг огцруулах асуудлыг Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг УИХ-аар хэлэлцсэний дараа бүлгээрээ хэлэлцэх шийдвэр гаргасан байна. Түүнчлэн 2016 оны төсөв хэлэлцэх гэж байгаатай холбоотойгоор бүлгээс ажлын хэсэг гарган ажиллахаар болжээ.

Хэвлэлийн хурлын үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр “2015 оны улсын төсөвт цалин тэтгэврийг нэмэхэд 90 тэрбум төгрөг төсөвлөсөн. Гэтэл энэ нэмэгдлийг эрх баригчид өгөөгүйгээр барахгүй ирэх оны төсөв рүү шилжүүлэх юм ярьж байна. Тодотголоор ч энэ хасагдаж орж ирж байгаа. Энэ шийдвэр маш буруу гэж МАН-ын бүлэг үзлээ. Учир нь эдийн засаг хүнд байгаа энэ үед цалин нэмэхгүй байснаар иргэдийн худалдан авах чадварыг бууруулдаг. Ингэснээр аж ахуйн нэгж, компаниуд дампуурах сөрөг нөлөөтэй. Ядуурал бий болдог. Эрх баригчид эдийн засгийн хямралыг хүлээн зөвшөөрч таналтууд хийх гэж байна. Гэхдээ хамгийн зөв оновчтой шийдэл нь цалин, тэтгэвэрийг нэмэх юм. Тиймээс МАН-ын бүлэг энэ байр суурийг хадгалж төсвийн тодотголын үеэр шаардлага, саналуудыг хүргүүлэх болно” гэсэн юм.

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монгол зочин(103.229.123.165) 2015 оны 10 сарын 02

Ардчилсан намынхан гаргаж байгаа шийдвэрээ эргэж нэг харах хэрэгтэй. Та нар ард түмний төлөө гэсэн бодолгүй болчихсон юм уу. Монгол орныг дампууруулах, ард түмнийг хоосруулах бодлогооосоо хэзээ салах вэ ? Та бүхний өнөөгийн суудал чинь мөнхийн бус, зөвхөн найман сарын настай болоод байгааг мэдэхгүй байна уу ? үүний дараа та бүхний ихэнх нь гудамжинд гар лааз өшиглөх ээлжит замдаа гарна шүү дээ

0  |  0
иргэн(103.229.121.81) 2015 оны 10 сарын 02

нэмэх нь зөв. сайн байна

0  |  0
Tenuun(103.254.121.2) 2015 оны 10 сарын 01

Nemeh bsan Bol sangiin said,hodolmoriin saidtai baihdaa demjij nemuulehgui,odoo NEM geed baigaag yu GEJ oilgoh ve.gehdee nemeh yostoi,ZASAG uurgee bieluuleh ni zov

0  |  0
Top