Компанийн засаглалын үнэлгээ сул байна гэж судлаачид дүгнэлээ

Автор | Zindaa.mn
2015 оны 10 сарын 02
Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой эрчим хүчний компаниудын засаглалын үнэлгээний дүнг өнөөдөр танилцууллаа. Компанийн засаглалын үнэлгээ хэт доогуур түвшинд байна гэж судлаачид дүгнэсэн байна. 
 
Судалгаанд нийт 13 компани хамрагдаж, дунджаар 36 хувийн үнэлгээ авчээ. Есөн шалгуураар дүгнэж, хувьцаа эзэмшигч түүний эрхийн хэрэгжилт, хувьцаа эзэмшигчийн хурал, мэдээллийн ил тод байдал зэрэг үзүүлэлтүүд хамгийн бага үнэлгээтэй гарсан байна. 
 
Компанийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг ил тод, нээлттэй болгох талаар гарсан хуулийн заалт хэрэгжихгүй байгаа юм. Мөн компани дээр хийгдэж байгаа хэлцлүүд хуульд заасны дагуу хэрэгжихгүй, эрх бүхий албан тушаалтан, түүнтэй адил сонирхолтой хүний хувийн сонирхол орох бололцоо их байна гэж дүгнэсэн тухай Судалгааны багийн ахлагч н.Байлыхүү ярьж байна.  
 
Хонгконг, Тайланд, Филиппин зэрэг орнуудтай харьцуулахад манай улсын эрчим хүчний төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниудын засаглал доогуур үзүүлэлттэй гарсан. Доош нь татсан гол үзүүлэлтүүд дээрээ анхаарч ажиллавал цаашид өндөр үнэлгээ авах боломжтойг судлаачид хэлж байсан юм.     

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top