Баянзүрх дүүргийн Монгол Консерватив нам байгуулагдлаа

Автор | Zindaa.mn
2015 оны 10 сарын 05

Монгол Консерватив нам салбар намуудаа байгуулах ажилдаа ханцуй шамлан оржээ. Өнгөрөгч 10 сарын 4-ны өдөр Баянзүрх дүүргийн Монгол Косерватив намын анхдугаар хурал хуралдаж зохион байгуулалтанд орсон байна. Уг хуралд тус намын дарга Н.Дашдаваа, тэргүүн дэд дарга Д.Алтангэрэл, Нийслэлийн намын дарга Б.Энхбаяр, Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Сайнбаяр болон бусад удирдлагууд оролцлоо.

Намын дарга Н.Дашдаваа хэлэхдээ “Монголын улс төрд шинэ соёл, шинэ бодлогыг хэрэгжүүлэхээр манай нам байгуулагдсан. Монголын бохир улс төрийг өөрчилж, хуйвалдааныг илчлэх гэж бид бид нэгдсэн. Бидэнтэй нэгдэж байгаа та бүхэнд талархал илэрхийлэе.
Хэсэг бүлэг хүмүүс биш Монголчууд хамтаараа сайхан амьдрах ёстой. Цэвэр,аалзны торноос ангид улс төрийн хүчин  үүнийг хийж чадна. Ахмадууд та бүхэн үр ачийнхаа төлөө, залуучууд бид Монголын маргаашийн төлөө санаа тавих цаг болжээ. Яриад суух биш хамтраад үйлдэл хийх хэрэг гарч байна.
Бид өөрийн үзэл баримтлалтай, үндэсний үнэт зүйлээ хамгаалан түүнд тулгуурласан бодлоготой. Монгол орныг хөгжүүлэх 2050 он хүртэлх хөгжлийн төлөвлөгөөгөө олон нийтэд түгээх, танилцуулах гол нэгж болох салбар намуудаа байгуулах бэлтгэл ажил дуусч ажил хэрэг болж эхэллээ. Баянзүрхчүүдээ төлөөлж ирсэн та бүхэнтэй хамтран иргэдийн амьдралын чанарыг дээшүүлэх төлөө зүтгэе..,” хэмээлээ.
Баянзүрх дүүргийн Монгол Консерватив намын даргаар Б.Тунгалаг сонгогдож, дүүргийн дэд даргаар Ж.Чулуунбилэг, Д.Оюунчимэг нар сонгогдсон аж.


          Б.Тунгалаг: “...Би шударга хүн. Энэ нийгмийн муу муухай юмны дэргэд, түүнийг хүлээн зөвшөөрөөд сууж чадахгүй байна. Тиймээс би шийдвэрээ гаргасан. Би үр хүүхдээ, та бүхний үр хүүхдийг сайхан нийгэмд амьдруулахын төлөө тэмцэнэ. Ийм нийгэмд амьдармааргүй байна. Бид илүү хангалуун, сайхан нийгэмд амьдарах боломжтой. Үүнийгээ намын мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх замаар бий болгохыг хүсэж байна..,”гэлээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
p(203.91.112.137) 2015 оны 10 сарын 05

Уламжлалын нам шүү дээ.

0  |  0
Top