Дэд сайдуудыг томилохгүй

Автор | Zindaa.mn
2015 оны 10 сарын 06

 Өчигдөр болсон Засгийн газрын хуралдаанаар Төрөөс аж үйлдвэрийн талаар хэрэгжүүлэх дунд хугацааны стартегийг баталлаа. 2012-2016 оны Засгийн газрын мөрийн хөтөлбөрт  Аж үйлдвэрийн талаар баримтлах цогц бодлогыг баталж, тэргүүлэх салбар болгох зорилтыг тавьсан. Энэ хүрээнд хийгдсэн чухал алхмын нэг нь Засгийн газрын бүтцэд Аж үйлдвэрийн яамыг байгуулж, сайдыг томилсон. Сайдын эрхлэх асуудлын хүрээнд  олон яаманд салангид байсан хүнд болон хөнгөн үйлдвэрийн бодлого, экспорт, импортын  аж үйлдвэрийн технологийн парк, чөлөөт бүсийн асуудлыг багтаасан нь дэвшилтэт алхам болсон гэж үздэг. Монгол Улсад аж үйлдвэрийн бодлогыг төр, шинжлэх ухаан, хувийн хэвшил гэсэн цогц байдлаар хөгжүүлж тэргүүлэх салбар болгохын тулд  УИХ-ын тогтоолоор Аж үйлдвэрийн бодлогыг баталсан. Стратеги зорилтоо 5 жилээр төлөвлөсөн. Дээрх ажлуудыг холбогдох яамдын сайд нар даалгалаа. Мөн Эгийн голын УЦС-ыг концессоор барихаар боллоо. Эгийн голын УЦС-ын урьдчилсан шатны дэд бүтцийг концессийн гэрээгээр барихыг Хөрөнгө оруулалтын газарт даалгажээ. БНХАУ-ын 827 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр Эгийн голын УЦС-ыг барина. Энэ цахилгаан станц 315 мВт-ын хүчин чадалтай. Жилдээ 660 сая кВт-ын  эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай.

Энэ үеэр сэтгүүлчид Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгчөөс дэд сайдуудын томилгооны талаар асуухад тэрбээр " Дэд сайдгүй байна гэсэн зарчим барьж байгаа. Үүнийг УИХ дахь бүлгүүд  дэмжсэн. Тийм учраас нэмж шинээр томилохгүй.  2016 оноос дэд сайдгүй байх төсөл явж байгаа. Хэрвээ дэмжигдвэл одоо үүргээ гүйцэтгэж байгаа дэд сайдууд 2015 он дуусахад чөлөөлөгдөнө " гэж хариуллаа.

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Elii balai(112.72.13.89) 2015 оны 10 сарын 06

Ded saiduud geechee yagaad Gaduurh said gej tenegteed baigaa um be

0  |  0
zochin(112.72.13.89) 2015 оны 10 сарын 06

Buh ded saiduudiig yaraltai cholooloh heregtei

0  |  0
Jurmiin nohor(112.72.13.89) 2015 оны 10 сарын 06

Odoo ajillaj baigaa ded said geh teneguudiig hurdan halaach ee

0  |  0
zuv(203.194.114.242) 2015 оны 10 сарын 06

ovoo doo neg ch gesen ded saiduud bolivol zugeer

0  |  0
Top