Елена Глунова С.Зоригийн аллагын талаар юу хэлэв

Автор | Zindaa.mn
2015 оны 10 сарын 09

Бидний үл мэдрэх ертөнцөд зочлон өнгөрсөн хийгээд ирээдүй одоо болж буй аливаа зүйлийг мэдрэн бусдад тусалж байдаг гайхалтай эрхмүүд бол зөн билэгчид юм. Тэгвэл ОХУ-ын “Зөн билгийн тулаан” реалити шоуны 13 дахь улирлын шилдэг оролцогч  “Сибирийн шулам” гэгддэг хар домын шидтэн, зөн билэгч Елена Голунова өчигдөр Монголд дахинирсэн юм.

Тэрээр өөрийн хар дом, зөн билгээрээ үхэгчдийн ертөнцөд нэвтрэн хүмүүсийг тэднээс хамгаалж, тусалдаг бөгөөд дэлхийн өнцөг булан бүрт суугаа мянга мянган иргэд түүнтэй уулзан өөрийгөө болон гэр бүлээ даатгахыг хүсдэг юм. Түүний зөн билэг ямархан хүч чадалтайг бид цэнхэр дэлгэцээр хэдэнтээ харсан бөгөөд өнгөрсөн жил анх удаа түүнтэй эх орондоо нүүр тулан уулзсан билээ.

Тэрээр өөрийн тав дахь үедээ Монгол хүн байсан хэмээн зарлаж байсан бөгөөд тиймээс Монголд зочилж, өвөг дээдэстэйгээ холбогдоод явсан юм. Тэрээр өчигдөр Улаанбаатарт газардсан даруйдаа “Eagle” телевизийн Иргэний мэдээ нэвтрүүлэгт уригдан оролцсон юм. Тэрээр энэ үеэрээ монголд дахин зочлох болсон шалтгаанаа зөвхөн өөрт нь сонсогддог өвөг дээдсийнхээ дуудлагаар эргэн ирсэн хэмээн ярьсан юм.

Мөн сүүлийн 17 жил олны анхаарлыг татсаар байгаа улс төрийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны аллагын талаар асуусан сэтгүүлчийн асуултад тэрээр “Нэгт би яг энэ танхимд шууд яг одоо ингэсэн тэгсэн гэж хэлэх боломжгүй. Бид ид шид хийдэг хүмүүс бол биш. Биднийг аливаа үйлийг хийхэд хэрэг болдог олон зүйлс бий. Би тэдгээр зүйлсийнхээ тусламжтай тэрхүү үхэгсдийн ертөнцтэй холбогддог. Мөн хэрвээ тухайн сүнс өөрийнхөө талаарх мэдээллийг өгөхийг хүсвэл хаавал түүн рүү нэвтэрч мэдээлэл авах боломжгүй байдал үүсдэг. Бид бүхнийг хүчээр хийдэггүй. Зарим тохиолдолд үхэгсэд өөрийнхөө талаарх мэдээллийг ил нээлттэй байлгаснаар тэдний гэр бүл, найз нөхдөд халтай, таагүй зүйл тохиолдохоор байвал ийнхүү өөрсдийгөө блоклон мэдээллээ хаачихдаг” хэмээн ярьсан юм.

Тэрээр монголд ердөө л хоёр хоног саатах юм.

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(112.72.13.137) 2015 оны 10 сарын 11

Энхбаярын урилгаар ирсэн юм болов уу?!

0  |  0
irgen(65.128.90.215) 2015 оны 10 сарын 10

Elbegdorj Batyyl hoerl bayarlaj baigaa baih daa

0  |  0
айсуй(182.160.36.233) 2015 оны 10 сарын 09

би ч ингэж хариулж чадна яагаад гэвэл чадахгүй юм чинь.

0  |  0
Mongolchyyd byy yhar(148.60.83.134) 2015 оны 10 сарын 09

yostoi hydal shouchin bna!chadahgyi hydalchuudiig Mongoloor abchirch irj yridag tenegyyd haa saigyi bolchihyi!Mongoliin eersdiin merged ni dotoroon baisaar baihad tednee golood baidag baih nee!!!

0  |  0
irgen(202.21.115.82) 2015 оны 10 сарын 09

yu ch heleegui l um bna sh dee

0  |  0
ӨӨРТӨӨ ИТГЭ.(112.72.6.30) 2015 оны 10 сарын 09

ЗА ДАА ИЙМЭРХҮҮ ЛУЙВАРЧИД ХАА ГАЗРЫН ХОГИЙН САВААР Л НЭГ БАЙНА. АСУУЛТААС ЯАЖ БУЛТАЖ БАЙГААГ ХАРЖ БАЙГАА БИЗ ДЭЭ. ИЙМ ЛУЙВАРЧДАД ХАЛААСАА ТЭМРҮҮЛЭГЧИД ӨӨРСНӨӨ ТАРХИ ҮГҮЙ ХООСОН ГАВАЛ МӨРӨН ДЭЭРЭЭ ТОРГООЖ ЯВААГАА УХААРААСАЙ ДАА.

0  |  0
Энэ юу гэсэн үг вэ(124.158.107.20) 2015 оны 10 сарын 09

Зарим тохиолдолд үхэгсэд өөрийнхөө талаарх мэдээллийг ил нээлттэй байлгаснаар тэдний гэр бүл, найз нөхдөд халтай, таагүй зүйл тохиолдохоор байвал ийнхүү өөрсдийгөө блоклон мэдээллээ хаачихдаг

0  |  0
Top